Вьетнамд тайфуны улмаас 27 орчим хүн амь үрэгджээ

Вьетнам улсад маш хүчтэй тайфун хар салхи болж 27 хүн амь үрэгдэж 22 хүн ор сураггүй алга болсон гэж Ассошейтэд Прэсс агентлаг мэдээллээ.

Алга болсон хүмүүсийн 17 нь Бин Дины төв нутгийн эргийн ойролцоо живсэн ачааны онгоцны багийн гишүүд байсан гэж Вьетнамын гамшигтай тэмцэх алба мэдэгдсэн бөгөөд тус багийн 74 гишүүнийг авраад байгаа юм байна.

Дамри хэмээн нэрлэж байгаа энэхүү тайфун хар салхины улмаас 600 гаруй байшин нурж, 40.000 гаруй орон сууц эвдэрч сүйдсэн бөгөөд бүс нутаг тэр аяараа тог цахилгаангүй болсон хэмээн Гамшгийн Агентлагаас мэдэгджээ.

Вьетнамд 1 сарын дараа 2 дах удаагаа тайфун хар салхи болж байгаа нь энэ бөгөөд бүс нутгийн будаа болон тариалангийн талбайнуудыг ихээхэн сүйрүүлж 228 загасчдын завь эвдэрч живсэн байна.

Үүнээс болж 1500 зорчигч төмөр замын буудал дээр саатаж үлдсэн байна.

Ширүүн бороо эдийн засгийн дээд хэмжээний уулзалтын өмнөх өдөр хүртэл буюу мягмар гараг хүртэл төв жуулчлалын хот болох Дананг-д орох төлөвтэй байгаа ба тус уулзалтаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп , Оросын ерөнхийлөгч Владимир Путин , БНХАУ-ын дарга Си Жин Пин болон бусад улсын тэргүүнүүд оролцох юм байна.