Сонсгол бууралтыг эрт оношлуулснаар хүүхдийн ярианы хөгжил саатах сөрөг үр дагавараас сэргийлнэ

Сонсголын бэрхшээлийн эмгэг, зовиур эрт илэрдэггүйгээс шалтгаалж хүүхдүүд 2-3 насандаа оношлогдож байна. Харамсалтай нь хүүхдийн сонсголд асуудал байгаа эсэхийг эрт илрүүлж чадаагүйгээс болж олон хүүхэд хожуу үедээ илрүүлэх асуудал тулгарч, улмаар хэлгүй, дүлий болж нийгмийн амьдралд оролцоход бэрхшээлтэй болж байна. НҮБ-ын судалгаагаар хөгжингүй улс оронд 1000 амьд төрөлт тутамд 1-3 хүүхдэд, дорой буурай оронд 5-7 хүүхдэд сонсголын бэрхшээл тохиолдож байна. Тэгвэл хүүхдийг дөнгөж төрсний дараах 24 цагийн дотор сонсголын бууралттай эсэхийг тодорхойлох screening буюу сонсгол шалгах төхөөрөмжийн тусламжтгайгаар шинжилгээ хийхэд нийт төрөлтийн 5-6 хувь нь тодорхой бэрхшээлтэй байх магадлалтай байна. Ингэж нярай үед нь хүүхдийн сонсгол бууралтыг шалгаснаар хожуу оношлогддог асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn