АНУ-ын ерөнхийлөгч доналд трамп япон улсад айлчиллаа

12 хоногийн айлчлалаар явж байгаа Трамп Япон улсад газардсаныхаа дараа Ёката агаарын хүчний баазад очиж Японы болон АНУ-ын цэргийн алба хаагчид дээр очин бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг чухалчилж байгаагаа онцолсон байна.НҮБ-ын Аюулгүй Байдлын Консулын шаардлагыг үл тоон 6 дах удаагаа томоохон цөмийн зэвсгийн туршилт болон баллистик пуужингийн туршилтуудыг хийсэн БНАСАУ нь Трампын ерөнхийлөгч болсноосоо хойш тулгараад байгаа олон улсын томоохон асуудлуудын нэг болоод байгаа юм.Өнөөгийн байдлаар Өмнөд Солонгосын дээгүүр агаарын бэлэн байдалтай сургуулилт хийж буй АНУ-ын 2 бөмбөгдөгч онгоц нь Солонгосын хойгт ихээхэн хурцадмал байдал үүсгээд байгаа билээ.Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ болон Трамп нар мөн БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн ар гэрийнхэнтэй нь уулзахаар болжээ.Тэргүүн хатагтай Мэланиагийн хамтаар Ази тивд хийж байгаа энэхүү айлчлал нь 1992 онд АНУ-ын 43 дах ерөнхийлөгч Жорж Бушийн хийж байсан айлчлалаас хойших хамгийн удаан хугацааны айлчлал болж байгаа юм. Түүнчлэн Японоос гадна Трамп БНСУ, БНХАУ, Вьетнам, Филлипин зэрэг улсуудаар айлчлах ажээ. Япон руу явах замдаа 1941 онд дэлхийн 2-р дайны үед сувдан эрэгт Японы агаарын дайралтад өртөн живсэн Америкийн Нэгдсэн Улсын хөлөг Аризонагийн дурсгалын цогцолборт очиж хүндэтгэл үзүүлжээ.Ерөнхийлөгч Трамп Манилад болох Зүүн Азийн уулзалтад оролцох урилгыг хүлээн авснаар өөрийн айлчлалын хугацаагаа дахин нэг өдрөөр сунгасан байна.