Нүүдэл Шийдэл- Өргөн нэвтрүүлгийн хуулиас үзэгч хожих уу?

  • Үзэгч юу хүсэж байгаагаа мэддэггүй. Иймд чанартай, шинэ, агуу бүтээл гарч байвал үзэж л байна.
  • Олон үзэгчийн хандалтыг авах, олон хүнд таалагдах, цаашлаад реклам сурталчилгаатай холбоотой зорилгоор телевизүүд өөрсдөө үзэгчдийг тодорхойлоод, юу үзүүлэхээ судлаад явдаг гэж хэлмээр байна.
  • Үзэгчийн эрх ашгийн төлөө дуугарч байгаа механизм манай нийгэмд байхгүй байгаа.

  • Бидэнд ойлгомжгүй байгаа төр засгийн зохицуулалтууд, болон эдийн засгийн сул зорилгууд дээр медиа бизнес хийж байгаагаас үүдээд бид үзэгчдийн таашаалд нийцэх контентийг үйлдвэрлэж чадахгүй байна.
  • Бид өнөөдөр амиа аргацаахын тулд, манай салбар хөгжих хүртэл амьд үлдэхийн тулд ихэнх нь солонгос кино авч цацаж, гадаад нэвтрүүлгийг орчуулан хүргэж байна.
  • Бидний үйлдвэрлэж байгаа контент бага байна. Жишээ нь МҮОНРТ хүртэл контентийн үйлдвэрлэлээс илүү гадаадын контент худалдаж авах чиглэл рүү орж байна
  • Бидний хүлээлгэж өгсөн хууль сүүлийн мөчид өөр болоод ороод ирсэн. хамгийн гол сүнс нь болоод байгаа орлого хуваах зарчим, хэвлэлийн хараат бус байдлыг төрийн оролцоо буюу орлогыг төр мэдэж өөрийнхөө сангаар дамжуулж хуваадаг болох зэргээр хуулийг үндсээр нь өөрчлөөд ороод ирсэн.
  • Хэвлэлийн эрх чөлөөгөө хадгалсан орлогыг нь төр хуваадаг зарчмыг телевизүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
  • Гурвалсан үйлчилгээ үзүүлж байгаа оператор компанийн санал болгож байгаагаар телевизийн хураамж нь 6000-13900 төгрөгийн хооронд байгаа. Тэрний зөвхөн телевиз үзэлтийн хураамжид авч байгаа мөнгөний 20 хувь хүртэлхийг оюуны өмчөө үнэлүүлэх зорилгоор авна гэдэг л заалт энэ хуульд байгаа.
  • Ажлын хэсэг байгуулж хуульд засах гол заалтуудаа тусгуулах саналтай байгаа.

  • Бид нэг талаасаа зохиогч болоод, эрх эзэмшигчийн эрх ашгийг хамгаалж байгаа боловч нөгөө талаасаа зайлшгүй хэрэглэгч буюу үзэгчийн эрх ашиг тэнд хөндөгдөж байгаа гэж үзэж байна.
  • Өргөн нэвтрүүлгийн контентийн шударга өрсөлдөөний асуудлыг өргөн нэвтрүүлгийн хувиар зохицуулах юм уу зохиогчийн эрхийн хуулиар зохицуулах юм уу гэдгийг бид нар тодорхойлж байж нарийн зохицуулалт хийх зөв юм уу гэж харж байна.

  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийг зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үндэсний болоод нийтийн эрх ашгийг хамгаалах үндсэн зорилготойгоор хуулийн төсөл бичигдсэн байгаа.
  • Танин мэдэхүй, боловсрол, соён гэгээрүүлсэн, үндэсний өв уламжлалыг сурталчилсан нэвтрүүлгийн хувь хэмжээ болоод энэ төрлийн нэвтрүүлгийг илүү бэлтгэх талаарх зохицуулалтын заалтууд хуульд оруулж өгсөн байгаа.
  • Хуульд тодорхой орлого хуваарилах тоо тавихаас илүү яаж хуваарилах уу гэдэг зарчмыг эрх зүйгээр зохицуулж өгөөд тэр зарчмын дагуу уг нь шийдвэр гаргах ёстой.
  • Зарчим биш тоо хуваарилсан байгаа учир талууд маргаан үүсгэх нээлттэй сэдэв болоод байгаа.

  • Өргөн нэвтрүүлгийн тухай ямар ч хууль байсан тэр бол ерөнхийдөө олон нийтийн бодит эрх ашигт үйлчилнэ гэсэн ганцхан гол зорилготой байдаг.
  • Үзэгч олон янз нас, хүйс, мэдлэг боловсрол гээд. Иймд тэр хүнд хүргэхийн тулд хамгийн гол юм нь хүргэж байгаа телевиз нь өөрөө энэ зах зээл дээр байгаа шударга өрсөлдөөнд шударгаар оролцож нээлттэй зах зээлийн зарчимд үйлчилдэг, Хараат бус, олон урьгалч байж чадаж байгаа телевизүүд л үзэгчийн хамгийн гол эрх ашгийг хамгаалж байгаа гэсэн үг.
  • Бид нар өргөн нэвтрүүлгийнхээ ерөнхий хуулийг хүлээхгүйгээр олон нийтийн өргөн нэвтрүүлгийн хуулийг түрүүлж баталсныг би буруу гэж боддоггүй.

  • Манай улсын мэдээлэл технологийн салбар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж явдаг салбарын нэг. Бид нар юугаараа ч хоцордоггүй.
  • Үзэгч тухайн тухайн цаг мөчид аль нэвтрүүлгийг шууд үзэж байна, хичнээн хэрэглэгч нөхөж үзэж байна гэдгийг хянадаг дата бааз “IP” телевизүүдэд байдаг.
  • Өргөн нэвтрүүлгийн хууль, зохицуулалт сайжрах шаардлагатай гэдгийг зарчмын хувьд дэмжиж байгаа.
  • Өргөн барьсан хуулийн 20 дугаар заалтад үндэсний телевизийн сан гэдэг зүйл үүсгэнэ. Энэ санг үзэгчийн үйлчилгээний сар бүрийн төлдөг төлбөрийг 20 хувь хүртэл өсгөж бүрдүүлнэ гэсэн байсан. Үүнийг харахад үзэгч хожихоос илүү хохирохоор харагдаж байна.
  • Одоо байгаа хуулийн төсөл бол: Ямар нэгэн сан бий болгоод тодорхой хязгаарлагдмал тооны өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн дүрэм журмыг нь ЗГ батлаад, сонгоод мөнгө хуваарилаад татаас өгөх нь өрсөлдөөний зарчмыг эвдэнэ ингэснээр эрүүл өрсөлдөөн байхгүй болно. Энэ бол хөгжлийг биш ухралыг авчирна. Бид дэмжихгүй байгаа.
  • “IP” телевизүүд өндөр ашиг орлоготой ажилладаггүй. Бид нар таван жил алдагдалтай ажиллаад 2017 онд анх удаа алдагдалгүй ажиллаж үзлээ.
  • Телевиз юу цацаж, юу дамжуулж байгааг үзэгч үздэг байсан бол өнөөдөр хэрэглэгч юу хүсэж байна гэхээр телевизийн суваг гэхээс илүү контент үзэж байна.
  • Чанартай сайн нэвтрүүлэг байхгүй нь юугаар харагддаг вэ гэхээр зарим өдрүүдэд үзэгчдийн 70-80 хувь нь ганцхан нэвтрүүлэг дээр төвлөрч байна.