Иргэд өөрсдөө ч мэдэлгүйгээр өдөр тутам зохиогчийн эрх зөрчдөг

Өнөөдрийн байдлаар зохиогчийн эрх цахим орчинд хамгийн түгээмэл зөрчигдөж байна. 2015 онд нийт зөрчлийн 57 хувь нь зохиогчийн эрхийн зөрчлүүд байсан бөгөөд үүний 78 хувь нь цахим орчинд үйлдэгджээ. Хэдийгээр иргэд зохиогчийн эрхийг зөрчиж байна гэдгээ мэддэг ч зохиогчийн зүгээс даруй хариуцлага тооцдоггүй учир энэ асуудал хүрээгээ тэлсээр өнөөдрийг хүрчээ. Тиймээс хүүхэд багачуудад бага наснаас нь оюуны өмч, зохиогчийн эрхийн талаар ойлголт өгдөг болох шаардлагатай гэж мэргэжлийнхэн үзэж байна.

 

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn