С.Хулан: Мэргэжлээ сонгочихсон учраас тухайн чиглэлийнхээ дагуу шалгалтууддаа төвлөрч бэлдэж байна

Ирэх зургаадугаар сард ЕБС болон коллеж төгсөгчид мэдлэгээ сорьж, их дээд сургуульд элсэн орох ерөнхий шалгалтад хамрагдана. Өнгөрсөн жил улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 576 сургуулийн 12-р анги төгссөн 38480 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Тэгвэл энэ жил ерөнхий боловсролын сургуулиас гадна МСҮТ, коллеж төгссөн нийт 45000 орчим шалгуулагч элсэлтийн шалгалтад хамрагдана. Одоогоор нийт шалгуулагчийн 85 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтанд бүртгүүлжээ. Эдгээр шалгуулагчийн дийлэнх хувь нь математик, нийгмийн ухаан, англи хэлний хичээлээр элсэлтийн шалгалт өгөх юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд ердөө хоёр сарын хугацаа үлдсэн бөгөөд энэ хугацаанд сурагчид хэрхэн шалгалтандаа бэлдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч үзнэ үү.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn