Жендерийн хэвшмэл ойлголт

Жендерийн тэгш эрхийн ойлголт гэвэл зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал биш юм. Энэ нь нийгмийн хөгжилд иргэн бүр хүйсээс үл харгалзан ижил тэгш оролцох эрх юм. Гэвч жендерийн эрх тэгш бадлын талаар тогтсон нэг ойлголт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгмийн хөгжилд тэгш оролцох оролцоог хааж байна. Энэ нь нүүдэлчин ахуйн уламжлал соёл, суурьшмал ахуйд шууд шилжсэн нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Жишээлбэл эмэгтэй хүмүүс гэртээ сууж хүүхдээ харан гэрийн эзэгтэй үүрэг гүйцэтгэх ёстой, харин эрэгтэйчүүд улс төр эдийн засгийн томоохон албан тушаал гүйцэтгэх ёстой гэх зэрэг нэг хэвийн ойлголт нийгэмд байсаар байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн хэрэглэгдэхүүн сурах бичигт ч бас энэ дүр зураг гардаг. Сурах бичигт эмэгтэй хүн гэрийн ажил хийж байгаагаар дүрслэгддэг бол ихэнх тохиолдолд эрэгтэйчүүд гол дүр зургийг бүтээж ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд нуугдмал байдаг байна. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ч мөн адил эрэгтэй хүнийг тод томруунаар харуулдаг. Аливаа соёлоос авах гээхийн ухаанаар хандаж эрэгтэй эмэгтэй хүмүүсийг адил тэгш эрхтэй нийгмийн харилцаанд орох хөгжих, нөхцөлийг нь бүрдүүлхийн тулд боловсролын системд энэ талаар тусгах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.