“The Voice of Mongolia” шоуны Youtube суваг дахь үзэлт 60 сая давлаа

Тун удахгүй “The Voice of Mongolia” шоуны шууд тоглолт эхлэх гэж байгаа. Сэтгэл догдлуулж, нулимс унагасан хүндхэн шийдвэрүүдийн эцэст шүүгч нар маань өөрийн багаас найман оролцогчоо шалгаруулсныг үзэгчид та бүхэн санаж байгаа бизээ. Тэгвэл энэ үед “The Voice of Mongolia” шоуны Youtube дэх сувгийн нийт үзэлт 13 долоо хоногийн хугацаанд 60 сая хол давсан байна. Дараа дараагийн шууд дамжуулалтын шатуудад “The Voice of Mongolia” шоуны баг болоод шүүгч дасгалжуулагч, оролцогчид маань дэлхийн хэмжээний тайзнаа гал гарсан тоглолт, тэсрэлт хийсэн шоуг үзүүлэхээр бэлтгэлдээ ороод байна. Шоутай холбоотой мэдээ мэдээлэл, шинэ сонирхолтой бичлэгүүдийг үзэхийг хүсвэл The Voice of Mongolia шоуны youtube сувагт нэгдээрэй.