Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн албаны баруун урд уулзварт гүүрэн гарц барих төслийн ажлын хүрээнд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг хаах шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Ингэхдээ “Оддын хотхон” хорооллоос Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзвар буюу Континентал зочид буудал хүртэл хязгаарлана. Энэ үеэр хэвтээ тэнхлэгийн буюу Нарны зам дагуу мөн Home plaza төвийн хойд зам, Юнескогийн гудамжаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтой гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Үүнээс гадна 7 байршилд түр зам барих учраас тэдгээр авто замаар замын хөдөлгөөнд оролцох юм байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn