Хөрөнгө Оруулалтын IХ Үзэсгэлэн Яармаг Бээжинд болно

Олон Улсын Хамтын Ажиллагааны Форум, Хятадын Олон Улсын Худалдаа, Хөрөнгө Оруулалтын IХ Үзэсгэлэн Яармаг Бээжинд болно.

2017 оны Олон Улсын Хамтын Ажиллагааны Форум болон 9 дэх удаагийн Хятадын олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармаг 11 сарын 21, 22нд Бээжингийн Үндэсний Төв Хурлын Танхимд болохоор төлөвлөгдсөн байна.

9 дэх удаагийн Гадаад Худалдааны Яармаг нь Бүс Нутаг Болон Замын Тээврийн Хөгжлийг дэмжих зорилгоор олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгын дор зохион байгуулагдах бөгөөд 100 гаруй улсын тэргүүн, болон холбогдох олон улсын агентлагуудын дарга нар уригдан ирэх юм.
Энэ үеэр Хятадын Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Хорооны дарга нар үг хэлэх бөгөөд нэр хүндтэй бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, эрдэмтэд мөн томоохон хувийн хэвшилүүд хоорондоо нүүр тулан уулзаж, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны томоохон төслүүдийн талаар хэлэлцэх юм байна.
Тус уулзалтаар Хятадын Далайн Чанд Дахь Аж Үйлдвэрийн Хөгжлийн Нийгэмлэгийн Нарийн Бичгийн Дарга Хэ Зенвэй энэ жилийн форумыг хэрхэн зохион байгуулах талаар 3 зорилт гаргасан байна. Үүнд: Нэгдүгээрт “Бүс Нутаг, Зам Тээврийн Хөгжлийн Санаачилга” дээр түлхүү ач холбогдол өгөх, Хоёрдугаарт олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр хамтын харилцааг нэмэгдүүлэх, Гуравдугаарт энэхүү үзэсгэлэн яармагийг аль болох үр өгөөжтэй байлгах тал дээр илүү ач холбогдол өгөн ажиллана гэж мэдэгджээ.