С.Ононбат шүүгчийн сонирхолтой шийдлүүд

Voice Mongolia шоуны шүүгч, дасгалжуулагчдаас мэргэжлийн гэдгээрээ ялгарч буй С.Ононбат шүүгчийн баг үзэгчдэд хамгийн их хүлээлт үүсгээд байсан. Тэрээр Blind audition-ий шатнаас хамгийн хүчирхэг, өвөрмөц, нандин хоолойнуудыг нэг дор цуглуулж, тэднийг хэрхэн хооронд нь хоршуулж, тэднээс юуг гаргаж болохыг халз тулааны эхний дугаараас л оролцогчдынхоо үзүүлбэрээр харуулж эхэлсэн билээ.

https://www.youtube.com/watch?v=b8Fv0lpOSvg

Халз тулааны гурван дугаарын дараа С.Ононбат шүүгчийн багийн үзүүлбэрүүд маш сонирхолтой, өрсөлдөөнтэй, тансаг байсан нь түүний дурсамж сэргээсэн, даацтай дууны сонголттой нэн тэргүүнд холбоотой бизээ. Voice Mongolia-ийн тайзнаа дэлхийн супер хитүүдийг эгшиглүүлж үзэгчдэд бэлэг барьсан С.Ононбат шүүгийн багийн үзүүлбэрүүдийг эргэн нэг санацгаая…

Халз тулааны эхний дугаарт:

Б.Өсөхбаяр П.Ариунчимэг “Say something”

Blind Audition-ий шатанд ухаалаг үг яриа, өвөрмөц дуулалтаараа үзэгчдийг уяраасан хамгийн хайр татам оролцогчдын нэг Б.Өсөхбаярыг С.Ононбат шүүгч маань өөрийн зүрх сэтгэлээсээ дуулдаг мэдрэмжтэй бүсгүй П.Ариунчимэгтэй өрсөлдүүлж бидэнд гайхалтай төгс хоршлыг үзүүлсэн. Эцэст нь тэрээр гурван шүүгчтэй өрсөлдөж авсан Б.Өсөхбаярыг тийм ч амархан явуулах бодолгүйгээ харуулсан юм.

https://www.youtube.com/watch?v=2zi6lfhAqS0

Д.Охинтэнгэр Б.Хулан “Bang Bang”

Blind audition-ий шатанд “Halo” дуугаар тайзыг тэсэлсэн Д.Охинтэнгэр, “Хаврын ганц улиас”-аар үзэгчдийг хайлуулсан Б.Хулан нарыг С.Ононбат шүүгч нэг тайзнаа гаргасан нь бидэнд охидын сонирхолтой галзуу тоглолтыг үзүүлэх гэж зорьсон мэт. Цөөхөн эмэгтэй оролцогчтой түүний хувьд энэ шийдвэр нь алдаагүй болохыг бид үзсэн.

https://www.youtube.com/watch?v=j3Zh6U6OKvs  

Халз тулааны хоёр дахь дугаарт:

Ж.Батдөл Г.Амартүвшин “Take on me”

С.Ононбат шүүгчийн өрсөлдөгчгүйгээр өөрийн багт авсан эрч хүчтэй, орчин үеийн залуус болох Г.Амартүвшин, Ж.Батдөл нар Blind audition-ий шатанд одоо цагийн алдарт уран бүтээлчид Justin timberlake, Maroon 5 нарын дууг дуулсан. Харин тэднийг тэслэх мэт 80-аад оны дуу “Take on me”-г халз тулааны рингэнд дуулуулахаар сонгосон нь С.Ононбат шүүгчийн мэдрэмжийг харуулах мэт…

https://www.youtube.com/watch?v=AttYtKPFXfs

Н.Мөнгөнтулга С.Номин “No woman No cry”

С.Ононбат шүүгчийн багийн хамгийн өнгөлөг оролцогч энх тайван, эв найрамдлыг эрхэмлэгч регги дуучин Н.Мөнгөнтулга, өвөрмөц содон тембр бүхий С.Номин нарыг нэг баг болгон өрсөлдүүлж домогт Bob Marley-ийн “No woman no cry” дууг сонгон дуулуулсан нь Voice Mongolia-гийн тайзнаа энх тайванг тунхаглах мэт.

https://www.youtube.com/watch?v=OUCH3OS3V2g

Халз тулааны гувар дахь дугаарт:

Б.Очирбат Б.Баярмандах Б.Өлзий “Adagio”

Халз тулааны 3-дахь дугаар түүний багийн хувьд онцгой дугаар байлаа. Учир нь тэрээр өөрийн давуу эрхийг ашиглаж авсан 17 оролцогчынхоо 3 оролцогчыг энэ өдөр нэг тайзнаа гаргасан юм. Түүнийг ямар гурвал үзүүлэхийг хүлээж байсан хүмүүс цөөнгүй. 3 өөр хүйсийн 3 өөр насны 3 өөр хоолойг нэгтгэн алдарт “Adagio” дууг сонгон дуулуулах хүн С.Ононбат шүүгчээс өөр байхгүй биз.

https://www.youtube.com/watch?v=bVQYxobfhuk

Э.Магсаржав Ц.Баяржаргал “High Enough”

Халз тулааны шатны өнгөрсөн долоо хоногийн хамгийн их үзэгчдэд таашаагдсан үзүүлбэр түүний багийн оролцогчдых байсан юм. Тэд бол өөрийн хүсэл мөрөөдлийг Voice Mongolia-ийн тайзнаа биелүүлэхээр ирсэн Э.Магсаржав, өвөрмөц дуулалтаараа шүүгчдийг өндөлзүүлсэн Ц.Баяржаргал нар юм. “Damn Yankees”-ийн “High Enough” дууг тэдэнд сонгож өгч дуулуулсан нь С.Ононбат шүүгчийн маш сонирхолтой шоу, гайхалтай тоглолт, алдаагүй шийдвэр байлаа. Хүндхэн сонголтын эцэст тэрээр Ц.Баяржаргалыг багтааа авж үлдсэн юм.

С.Ононбат шүүгчийн багийн оролцогчдоос нөхөрлөл, эв нэгдэл харагдаж байна гэж Болд шүүгч хэлснийг та санаж байна уу? Шоуны туршид тэдний хоорондын харилцаа, бие биенээ хэрхэн хүндэлж буй нь тайзан дээрх тоглолтоос л харахад илхэн байгаа нь С.Ононбат шүүгчийн онцгой арга барил, олон жилийн туршлага, бусдаас өөрөөр сэтгэх мэдрэмжтэй нь холбоотой биз. Ямартай ч халз тулааны туршид биднийг дууны сонголт, оролцогчдын үзүүлбэрээрээ гайхшруулсан С.Ононбат шүүгч маань шоуны энэ шатны төгсгөлд ямар бэлэг барихаар бэлдэж байгаа бол?