Шалгуулагчдын суудлын хуваарийг тавдугаар сарын 15-нд www.eec.mn сайтаар мэдээллэнэ

Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 16-нд монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэхүү шалгалтад бүх шалгуулагчид заавал хамрагдах бөгөөд зургаадугаар сарын 17-ноос монгол улсын түүх, газар зүй англи хэлний шалгалтаар үргэлжлэх хуваарь гарчээ. Улмаар зургаадугаар сарын 20-ныг дуустал элсэлтийн ерөнхий шалгалт нийт 10 хичээлийн хүрээнд явагдана. Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байгаагаар тавдугаар сарын 15-нд суудлын хуваарь гаргана. Шалгуулагчид www.eec.mn цахим хуудсанд бүртгэлийн дугаарынхаа тусламжтайгаар нэвтэрч хувиараа мэдэх боломжтой. Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ. Харин элсэлтийн шалгалтын дүн оноо, жагсаалтыг долоодугаар сарын нэгний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлах юм байна.

Б.Даваасүрэн

davaasuren.mn@mongoltv.mn