Д.Оюунтуяа: Жилийн өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсаны ачаар ходоодны хавдрын эстэй гэдгээ мэдсэн

Манай улсад хавдар өвчний улмаас жилд дунджаар 4000-5000 хүн хорвоог орхиж байна.

  • Хавдар судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвчилж, 4112 хүн нас баржээ.
  • Нийт хорт хавдрын 70 гаруй хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хорт хавдар эзэлдэг.
  • Гэтэл хавдрын тохиолдлын 80 орчим хувийг эрт илрүүлж, хорт хавдар болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх боломжтой ч харамсалтай нь иргэд 3, 4-р шатандаа оношлогдож байна.
  • Тэгвэл одоогийн байдлаар зөвхөн эмнэлэгт оношлогдож, хорт хавдартай гэдэг нь тогтоогдсон 15,000 гаруй хүн бүртгэгджээ. Гэхдээ хавдраар оношлогдсон л бол үхэх нь гарцаагүй гэдэг ойлголт өөрчлөгдсөн бөгөөд хавдрын шинжилгээг тогтмол өгч, эрт илрүүлж чадвал энэ нь үхэл биш, харин бүрэн анагаах боломжтой өвчин юм гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn