Нүүдэл Шийдэл-Дугаарын хязгаарлалт ба дунд голын бүтээн байгуулалт

  • Иргэдээс авч байгаа санал асуулга энэ сарын 14-нд эцэслэгдэнэ. Иргэд дэмжвэл хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийгдэнэ дэмжихгүйд хүрвэл хуучин хувиараараа авто машин хөдөлгөөнд оролцоно.
  • Дэлхийн хөгжилтэй суурьшлийн бүс ихтэй, авто машины тоо ихтэй хотууд авто машиндаа зориулж зам барьдаггүй.
  • Авто машинтай хот биш иргэдээ ая тухай зорчуулахын тулд нийтийн тээврийг хөгжүүлдэг туршлага байдаг.
  • Уулзварууд дээр түгжрэл илүүтэй үүсдэг. Иймд уулзваруудыг хоёр түвшинд болгохоор төлөвлөлт хийж байгаа.
  • Энэ 2 том гүүрэн гарцыг барьснаар мөн уулзваруудыг хоёр түвшинд болгоснооор цаашид дугаарын хязгаарлалтүй зорчих боломж бүрдэх магадлалтай болж байгаа.
  • Дугуйн замыг жил, жилд хэсэгчилсэн байдлаар хийж байгаа. Энэ жил 15 км дугуйн зам хийнэ. 10-р хорооллын уулзвараас БЗД-ийн нохойтой хөшөөн уулзвар хүртэл хоёр талаараа дугуйн зам хийхээр төлөвлөж байгаа. Энэ нь түгжрэлийг бууруулах нэг хэлбэр болж байгаа.

  • УБ хотын замын хөдөлгөөний удирдлагын төв 144 уулзвар дээр байгаа явганы болон авто машины гэрэл дохионы зохицуулалтыг тухайн уулзвар дээр үүсч байгаа ачаалал, нягтралыг харж зохицуулдаг.
  • 2017 оны ес дүгээр сарын 1-ний байдлаар хөдөө орон нутгаас зөвхөн хотын хоёр захад байгаа постоор тасалбар авч орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 90 мянгад хүрч байгаа нь ачаалал хүндрэл үүсгэж байсан.
  • Өнөөдөр УБ хот 1,4 сая хүн амтай 500 мянган гаран тээврийн хэрэгсэлтэй томоохон хот.
  • 2017 оны 9 дүгээр сарын байдлаар 54 мянган тээврийн хэрэгсэл авто тээврийн үндэсний төвөөс дугаар авч хөдөлгөөнд оролцож байгаа авто машины 78 хувь нь нийслэлд үлдэж байна.
  • Замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгсэлийн 21,8 хувь нь дүрэм зөрчилттэй гэсэн судалгаа бий.

  • Дугаарын хязгаарлалт хийж байгаа зохицуулалт нь зөв байсан гэж бид харж байгаа.
  • 2006-2008 онд УБ хотын замын хөдөлгөөн багтахгүй байсан 2,3 цагаар түгжирдэг, бид тэнд сугаа цочиртол зохицуулалт хийдэг байсан.
  • 2012 онд дугаарын хязгаарлалт явуулж, нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг зорчуулж эхлэхэд хүний хүчээр л ажлыг хийж байсан. Энэ үед Замын цагдаагийн албан хаагчид өглөөнөөс орой хүртэл хяналтын камерын үүрэг гүйцэтгэж байсан.
  • Бид гаргасан шийдвэрийг хуулийн хүрээнд дагаж мөрдөнө, хууль хэрвээ хүчингүй гэж үзвэл бид дагаж мөрдөхгүй.
  • Дугаарын хязгаарлалт хийснээр замын хөдөлгөөний түгжрэлийг 14,5 орчин хувиар бууруулж чадаж байгаа. Харин тэгш сондгойгоор нь хязгаарлавал түгжрэлийг 40 хувь хүртэл бууруулах магадлалтай.
  • Дугаарын хязгаарлалтыг тодорхой бүс дотор хийвэл боломжтой. Бусад хэсгүүдэд иргэд авто машинтайгаа зорчих ёстой, иргэдэд сонголт үлдээх ёстой гэсэн байр суурин дээр байгаа.
  • Дан дугаарын хязгаарлалт хийгээд хөдөлгөөнийг зохицуулна гэдэг худлаа. Иргэд нийтийн тээврээрээ, өөрийн машинаараа, дугуйгаараа зорчих эрхийг нь өгөх хэрэгтэй
  • Бүтээн байгуулалтын үед л дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох тал дээр хамтарч ажиллаж байгаа.
  • 2010-2015 оныг хүртэл зам барьвал түгжрэл багасана гэсэн өрөөсгөл хандлага шийвэр гаргагч болон хот төлөвлөгч нарт байсан.
  • Тухайн үед энэ салбарт ажиллаж байгаа судлаач хөндлөгийн ажиглагч зөвлөхийн хувьд бид юу гэж хэлдэг байсан гэхээр зам бариад түгжрэлийг шийдэхгүй машин нэмэгдэнэ эсрэгээрээ хөдөлгөөн зохион байгуулалт , хөдөлгөөний инженерчлэл талаас илүү анхаараач ээ, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруул тэгэхгүй бол энэ хот хүн амьдардаг хот биш машины хот боллоо гэдгийг 2010 оноос хойш бүх шатны удирдлага, хүмүүст хэлсээр ирсэн.
  • УБ хоттой ижил төстэй хотуудын нийтлэг жишиг нь хотын тээврийн асуудалд илүүтэй анхаардаг.
  • Дэлхий даяар нийтийн тээвэр бол төрөөс иргэдэд үзүүлж байгаа тулгуур гурван үйлчилгээний нэг гэж үздэг.
  • Нийтийн тээвэртэй холбоотой шийдвэрт төр төмөр нүүрээ харуулдаг нь ихэнх тохиолдолд ажиглагддаг.
  • Нийтийн тээврийн салбар манай улсын хамгийн шоовдор салбар.
  • Миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг ухамсарлахгүй бол одоо байгаа энэ их бухимдал арилахгүй.

  • Гүүр бол хэнд зориулсан дэд бүтэц вэ гэхээр машинд зориулсан нь ойлгомжтой.
  • Авто замаар тээврийн хэрэгсэл л зорчиж байна, тэгэхээр явган хүн ямар замаар явах юм бэ гэдгийг бодох ёстой.
  • Түгжрэлээс зугтаад алхаад явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэдэнд зориулсан зам хэрэгтэй
  • Түгжрэлийг шийдэхийн тулд бид хүссэн хүсээгүй авто машины хэрэглээг хязгаарлах ёстой. Авто машины хэрэглээг бууруулах боломж хэзээ олдох вэ гэхээр бусад төрлийн тогтвортой тээврийн боломжит хэлбэрүүд бий болсон үед.
  • Зайсангийн гүүрнээс 32-ийн тойрог хүртэл 5 км л байгаа. Гурвалжингийн гүүрнээс Дүнжингаравын гарц хүртэл 5.6 км байгаа нь хотын төвдөө шамбааралдаж байна. Хотын зах руу юу хийх талаар ярих хэрэгтэй.
  • Дугаарын хязгаарлалт надад хэрэггүй санагдаж байна. Яагаад гэхээр долоон түр зам баригдаж байгаа ш дээ. Иймд хязгаарлалт хийх ямар шаардлага байна вэ?