Voice Mongolia шоуны дайчин бүсгүй цорын ганц эмэгтэй шүүгч, дасгалжуулагч Укагийн эрч хүч дүүрэн багийг онцолж байна

Voice Mongolia шоуны дайчин бүсгүй цорын ганц эмэгтэй шүүгч, дасгалжуулагч Укагийн эрч хүч дүүрэн багийг өнөөдөр онцолж байна. Халз тулааны шат эхэлснээс хойш түүний баг үзэгчдэд хамгийн их хүлээлтийг үүсгэж, тоглолтын эцэст ч үзэгчдийг талцуулаад буй нь түүний багаа хэрхэн нэг түвшинд хүргэж, тэднийг хэрхэн өөрчилж жинхэнэ өрсөлдөөнийг үзүүлж буйтай холбоотой байх. Ука шүүгч маань өөрийн давуу эрхээ ашиглан 17 оролцогчтой болсныг бид мэдэж байгаа. Тэгвэл түүний халз тулааны шатны 3 дугаарт оролцогчдоо хэрхэн баг болгон хэн хэнийг хооронд нь өрсөлдүүлснийг эргэн нэг харцгаая:

Халз тулааны эхний дугаарт: Ч.Маралгоо VS А.Заяа

Эрч хүчээр дүүрэн Ч.Маралгоогийн үглэлт, А.Заяагийн хүчирхэг хоолойг нэг дор нэгтгэн “Black widow” дууг зоригтойгоор сонгон дуулуулсан нь бидэнд ямар галзуу тоглолтыг үзүүлсэнийг та санаж байна уу? Сонирхолтой тулааны эцэст Ука шүүгч өөрийн гал цогоор дүүрэн багтаа Заяаг авж үлдсэн юм. https://www.youtube.com/watch?v=FHxDkyy2Sxw

Б.Өлзийсайхан VS Э.Буянгэрэл

Blind audition-ы шатанд дэлхий дахины Voice-н тайзанд цөөхөн дуулагдаж байсан Linkin Park-ын “Numb”дууг дуулж үзэгчдийг гайхшруулсан Б.Өлзийсайхан, этгээд хэв маягтай, өвөрмөц хоолой, содон тембр бүхий Э.Буянгэрэл нарыг нэг тайзнаа гаргаж, домогтNirvana хамтлагийн “Where did you sleep last night”дууг дуулуулъя гэх санаа Ука шүүгчээс өөр хэний ч толгойд төрөхгүй биз. Тэд хэзээний хамтлаг шиг бие биенээ мэдэрч, жинхэнэ амьд шоуг бидэнд үзүүлсэн. Шүүгчид, үзэгчдийн шар үсийг босгосон энэхүү хүндхэн сонголтоос Э.Буянгэрэл шоуг үргэлжлүүлэхээр үлдсэн юм. https://www.youtube.com/watch?v=uMZ9r1SkEdI

 

Халз тулааны 2-дох дугаарт:

Ц.Энгүүн VS С.Даваажаргал VS Б.Алунгоо

Ука шүүгч өөрийн давуу эрхээ ашиглан 17 оролцогчтой болсон учраас 3-н оролцогчыг нэг дор өрсөлдүүлэх ёстой байсан билээ. Тэгвэл тэрээр халз тулааны 2-дох долоо хоногийн дугаарт Ц.Энгүүн, Б.Алунгоо, С.Даваажаргал нарыг нэгтгэн Birdy-ийн “Winter”дууг сонгон дуулуулсан нь бидэнд хэзээний урлагт хөл тавьсан охидын хамтлагийн дууг сонсох мэт гайхалтай мэдрэмж төрүүлсэн. Тус бүрийнх нь хоолойны онцлогийг ялган үзүүлж, мөн хооронд нь нэгтгэж чадсан хүн мэдээж Монголын шилдэг охидын хамтлагийн ахлагч Ука байлаа. https://www.youtube.com/watch?v=OnyTDcbPsTA

Ё.Билэгт VS Б.Батбаяр

Ука шүүгч өрсөлдөгчгүйгээр өөрийн багтаа оруулж чадсан түүний багийн түшиг тулгуур залуус болох Ё.Билэгт Батбаяр нар Gnarls Barkley’s- ийн Crazy дууг хэрхэн crazyдуулж бидний чихийг баясгасаныг санаж байна уу? Халуухан залуус+Халууханхоолой+Халуухан дасгалжуулагч=Voice-ийн жинхэнэ алцгар тоглолт байсан. https://www.youtube.com/watch?v=pFqs-gIoYS8

 

Халз тулааны 3-дох дугаарт:

О.Анхбаяр VS Б.Хонгор


Blind Audition-ий шатанд Болд шүүгчийн “Даам” дууг казу хөгжимтэй хослуулсан О.Анхбаяр, гитарын уянгалаг аялгуугаар шүүгчдийн шар үсийг бостол дуулсан Б.Хонгор хоёрыг нэгтгэн МУГЖ Лхагвасүрэний “Солонго шиг” дууг сонгон дуулуулснаар Ука шүүгч маань гайхалтай тоглолтыг үзүүлэхээс гадна жинхэнэ нөхөрлөлийг бий болгосон билээ. Voice Mongolia шоу залуу үед маань илүү ихийг бүтээх хүсэл мөрөөдлийн элч болохоос гадна, амьдралынх нь нандин дурсамж болон үлдэж байна. https://www.youtube.com/watch?v=KBzVTs0TZJA

Б.Хулан VS Б.Баярсайхан

Усны урсгал мэт уянгалаг хоолойтой залуус болох Б.Хулан, Б.Баярсайхан нар маань халз тулааны шатанд өөрсдийн шүүгч, дасгалжуулагч Укагийн дууг дуулсан нь өрсөлдөөн гэхээсээ илүү бидэнд жинхэнэ тоглолтыг үзүүлсэн өнгөрсөн долоо хоногийн хамгийн энхрий өнгөлөг нандин үзүүлбэрүүдийн нэг байлаа.

Халз тулааны шатны туршид биднийг гайхшруулж, дугаар бүрт хүлээлт үүсгэсэн гайхалтай мэдрэмжтэй, эрч хүчтэй Ука шүүгч маань үлдсэн оролцогчоо хэрхэн хооронд нь оноолт тааруулах бол? Түүний багийн оролцогчид цаашид бидэнд юуг харуулах бол? Бид хүлээх л үлдлээ.