Засгийн газрын гадаад өр 7,3 тэрбум ам.доллар буюу ДНБ-ийн 74,4% тэнцэж байна

Монгол улсын засгийн газрын гадаад өр хоёр жилийн дотор 2,5 тэрбумаар нэмэгдэж өнөөдөр 7,3 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 74,4% тэнцээд байна. Эрх баригчид ингэж өр нэмсэн хирнээ өнөө хэр бүтээн байгуулалтын нэг ч ажил хийж гүйцэтгээгүй байгаад сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байна. Цаашид гадаад өрийг ямар ч хяналт, төлөвлөгөөгүйгээр нэмэгдүүлэх юм бол монгол улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэдгийг сануулж байна.

2016.12.31 ний байдлаар засгийн газрын гадаад өр, зээл 4,8 тэрбум доллар байсан бол 2 жилийн дотор даруй 2,5 тэрбум доллар аар нэмэгдээд байна. Энэ зээлийн 1 тэрбум 80 ам доллар нь өмнө тавьсан бондуудын өрийг дарахад зарцуулагджээ. Харин үлдэж байгаа 1,5 тэрбум ам долларыг юунд зарцуулсан нь өнөө хэр тодорхойгүй. Үндсэндээ эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацааны тэн хагасыг барж байгаа ч нүдэнд үзэгдэж, гарт баригдах нэг ч бүтээн байгуулалтыг эхлүүлж чадаагүй байна. Үндсэндээ эрх баригчид өнгөрсөн 2 жилд өмнөх эрх баригчдын ажлыг үгүйсгэж муулж, нам дотроо эрх мэдлээ булаацалдаж өнгөрүүлсэн.

Хувь тавилангийн зохиол юм шиг МАН-ыг төрийн эрх барих үетэй давхцан дэлийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. 2012-2016 оны хооронд 30-40 ам долларт хэлбэлзэж байсан коксжих нүүрсний үнэ 2016 оны 3 улирлаас тасралтгүй өссөөр өнөөдөр 120 доллар зэсийн үнэ 4 мянган доллар байсан бол өнөөдөр 7 мянган доллар гэхчлэн хэд хэдэн дахин өссөн. Ингэж эдийн засагт үзүүлж байгаа эерэг нөлөөллөө засгийн газар ашиглахын оронд зээл тавих замаар асуудлаа шийдэж байгаад сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байна. Ердөө өнгөрсөн долоо хоногт засгийн газар АХБ-ны 207 сая амд долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол Туркийн ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 300 сая ам долларын зээлийн шугамд нээгдээд байгаа. Тэгвэл өчигдөр орой хөдөлсөн Ерөнхий сайдын урд хөршид хийх айлчлалаар 500 сая ам доллартай тэнцэх зээлийг шийдвэрлэнэ гэх хүлээлт байгаа юм. энэ мэтээр засгийн газрын өр зээл хэдэн зуун саяараа нэмэгдсээр байгаа юм.

Эрх баригчид 2016 оны сонгуулиар өрийг өрөөр дарахгүй, өр нэмэхгүй гэж амлаж байсан ч өнгөрсөн хугацаанд энэ амлалтынхаа эсрэг ажилласан. Тиймээс МАН өр зээл нэмэхээ урьтал болгохоос илүүтэй ажил хийх цаг болсон гэдгийг сөрөн хүчин шаардаж байна.

Ч.Дэлгэрцэцэг