Бага ангийн сурагчид 100 хувь, ахлах ,дунд ангийн сурагчдын 40 хүртэлх хувь нь үнэ төлбөргүй сурах бичиг авдаг

Улс даяар ЕБС-ийн бага ангийн сурагчид 100 хувь, ахлах болон дунд ангийн сурагчдын 40 хүртэлх хувь сурах бичгээ үнэ төлбөргүй авч байна. Сурах бичгийн агуулгатай холбоотой шүүмжлэл эцэг эхчүүд, олон нийтийн зүгээс ирдэг. Эдгээрээс 1-4-р ангийн сурах бичгүүдэд хийсэн судалгаагаар үсгийн дүрэм алдаж бичсэн цөөнгүй тохиолдол байгааг судлаач хэлж байгаа юм.

ЕБС-ийн хөтөлбөрийн шинэчлэлтэй холбогдуулан 1-12-р ангийн сурах бичгүүдийг шинэчлэх шат дараатай ажил 4-5 жилийн хугацаатай үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотой сурах бичгийн чанар, агуулгыг сайжруулах зорилгоор боловсролын хүрээлэнгээс ебс-ийн багш нараас санал авч эхэлсэн байна.

Хэл найруулгын засч сайжруулах зүйлс сурах бичигт байгаа бол зургийн агуулга хүүхдийн сэтгэхүйд далд хэлбэрээр нөлөөлж болохыг тогтвортой хөгжлийн боловсрол төслийн судалгаагаар тогтоожээ.

Цаашид сурах бичгийн агуулгыг сайжруулахад бодлогын томоохон зохицуулалт салбарын уялдаа холбоо зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Б.Хулан