Сэтгүүлчийн аливаа бүтээл баримтад тулгуурласан, ёс зүйтэй байх хэрэгтэй

Г.Билгүүн сэтгүүл зүй судлаач /Докторант/

-Зөрчлийн хуулийн 6.21 дэх заалтыг сэтгүүлчийн хардах, шүүмжлэх эрхийг хязгаарласан гэж шүүмжилдэг-

1998 онд батлагдсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль товчхон хууль боловч хэвлэл мэдээллийн салбарт олон давуу тал, боломжийг бий болгосон. Гэвч дээрх хуулийг нарийвчлах, илүү дэлгэрэнгүй болгох, нийгмийн харилцаанд үүссэн шинэ асуудлыг хуулиар зохицуулах, мөн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох чиглэлд зохицуулалт хийх асуудал байгаа.

Мөн сэтгүүлчид хууль эрхзүйн мэдээ нийтлэл бэлтгэж хүргэх нь бусад сэдвээс бага байдаг. Үүнд тухайн чиглэлээр мэргэшсэн байдал нөлөөлөх хэдий ч, эх сурвалжийн оновчгүй сонголтоос шалтгаалж үр дүн багатай болдог.

Тэгвэл өнгөрсөн оноос хэрэгжиж ирсэн зөрчлийн хуулийн 6.21 дэх гүтгэхтэй холбоотой зүйл заалтыг хэвлэлийн эрх чөлөөг боомилох, сэтгүүлчийн хардах шүүмжлэх эрхийг хязгаарлаж байгааг сэтгүүлчид эсэргүүцдэг. Хардах эрх нээлттэй боловч сэтгүүлчийн аливаа бүтээл баримтад тулгуурласан, ёс зүйтэй байхыг энэ хуулиар зохицуулсан гэж харж болно.

Б.Хулан