ГССҮТ-д нисдэг тэргээр хүргэх боломжтой боллоо

Өнгөрсөн оны байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчийн 80 орчим хувь нь хөдөө орон нутгаас иржээ. Мөн нэг сарын хугацаанд хөдөө орон нутгаас 10-15 яаралтай дуудлага ирдэг бол зуны улирал 20-30 болж өсдөг байна. Хөдөө орон нутгаас өвчтөн авчирхад цаг хугацаа алддаг байсан бол нисдэг тэргээр өвчтөнг зөөснөөр маш богино хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх бүрэн боломжтой болжээ. Харин замын зардлыг улсын төсвөөс гаргах юм байна.