Тоглоомын төвийн дүн мэдээ байдаггүй

Дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсээс хүүхдийн тоглоомын төвд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгодог ч одоогоор хүүхдийн тоглоомын төвийн нэгдсэн дүн мэдээ байдаггүй.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа тоглоомын төвүүдийн нэг цагийн үйлчилгээний хөлс 5000-10000 төгрөг байна.

Зөвхөн төлөвлөгөөт бус буюу иргэдээс ирсэн гомдлын дагуу нийслэлийн мэргэжлийн хяналтын газар л хүүхдийн тоглоомын төвүүдэд хяналт шалгалт хийдэг байна. Манай улсад хүүхдийн тоглоомын төвийн тоглоомд олон улсын MNS ISO 8124 стандартыг баримталдаг ч энэхүү стандарт нь зөвхөн тухайн тоглоомын материалын физик, химийн шинж чанар болон техникийн ерөнхий шаардлагууд багтаасан байдаг байна. Тоглоомын төвүүдэд 14 хүртэлх насны хүүхдийг тоглуулна гэж заасан байдаг. Энэхүү насны зөрүүнээс үүдэн хүүхдүүд нэг нэгнийгээ бэртээж гэмтээх эрсдэл үүсгэдэг.

Тиймээс тоглоомын төвийн эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой зөрчил, гомдол байвал НМХГ-т хандаж хохирлоо барагдуулж болохыг тус байгууллагаас зөвлөмж болголоо.

Б.Хулан