БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д 24 жилийн хорих ял оноолоо

FILE - In this Oct. 10, 2017, file photo, former South Korean President Park Geun-hye, left, arrives to attend a hearing on the extension of her detention at the Seoul Central District Court in Seoul, South Korea. Prosecutors on Tuesday, Feb. 27, 2018 have demanded a 30-year prison term for Park for alleged bribery, abuse of power and other crimes in a landmark corruption case that marked a stunning fall from grace for the country’s first female leader and former conservative icon. (AP Photo/Ahn Young-joon, File)

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурал баасан гарагт явагдаж, тэрээр эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига хээл хахууль авсан хэргээр 24 жилийн хорих ял сонслоо. Нэг цаг хагасын турш үргэлжилсэн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд хүмүүсээс өндөр хандалт авсан нь Өмнөд Солонгосчуудын хувьд энэхүү шүүх хуралд хэр их ач холбогдол өгч байсан нь илэрхий байгаа юм.

Пак Гын Хэгийн хувьд бие нь муу байна гэсэн шалтгааны улмаас шүүх хуралдааныг өнжсөн бөгөөд тэрээр шүүх байгууллага өөрийнх нь эсрэг ажиллаж байна гэсэн үндэслэлээр өнгөрөгч оны 10-р сараас хойш шүүх ажиллагаанд өөрийн биеэр оролцохоос татгалзсаар байгаа юм. Прокурорын газраас түүнд 30 жилийн хорих ял төлөвлөөд байсан ч зарим хэргийг нь хэрэгсэхгүй болгосноор 24 жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны торгууль ногдуулах шийдвэр гаргасан байна.

Өдгөө 66 настай, Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ дотны найз Чой Сүн Шил болон БНСУ-ын томоохон Самсунг, Лотте зэрэг группуудээс авлига хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн нийт 16 хэрэгт гэм буруутай болох нь тогтоогджээ. Харин түүний найз Чой Сүн Шилийн хувьд өнгөрөгч 2-р сард шүүх хурал нь болж, 20 жилийн хорих ял сонссон.

Пак Гын Хэ нь 1961-1979 оны хооронд БНСУ-ын төрийг удирдаж байсан Пак Чун Хигийн охин юм. Тэрээр 2013 онд БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдож, 2016 оны 12-р сараас эхлэн авлига хээл хахууль авсан хэрэгт орооцолдож, ард иргэдээсээ хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны улмаас 2017 оны 3-р сард ерөнхийлөгчийн суудлаасаа огцрох шийдвэр гаргаснаа зарлажээ.

Пак Гын Хэг тойрсон авлигын хэргийн дуулиан шуугиан БНСУ-д сүүлийн хэдэн арван жилд тохиож байгаагүй томоохон үйл явдлуудын нэг боллоо. Энэхүү хэрэг нь БНСУ-ын улс төрийн нөлөө бүхий эрхмүүд болон гэр бүлийн томоохон бизнес эрхлэгчид буюу чаэболуудын хооронд үүссэн холбоо сүлбээг илчилж, сөрөг хүчний удирдагч Мүн Жэ Инийг засгийн эрхэнд гарахад чухал нөлөө үзүүлсэн явдал болсон.

 

Б. Амарзаяа