Монгол улсын ерөнхийлөгч 2018 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьлаа

УИХ-аас баталсан 2018 оны төсвийн тодотголд монгол улсын ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьлаа. Тэрээр төрийн албан хаагчдад урамшуулал хэлбэрээр 55 тэрбум төгрөг олгохоор төсвийн тодотголд тусгаж, мөн төсвийн тухай хуульд заасан тодотгол хийх заалт зөрчигдсөн гэх үндэслэлээр хориг тавьжээ. Ингэснээр ирэх долоо хоногоос олгож эхлэх байсан хүүхдийн мөнгө болоод өвөлжилтийн бэлтгэл хангах ажил гацаанд ороод байгааг хууль тогтоогчид онцолж байна. Bottom of Form

ЗГ болон МҮЭХ, ажил олгогч гурван байгууллага 10 хоногийн өмнө 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн улсын гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээ хийж холбогдох өөрчлөлт оруулсан. Хэлэлцээрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх шаардлагаар УИХ 2018 оны төсвийг тодотгохдоо бүх шатны шүүх, прокурор, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нараас доошхи бүх албан тушаалтнуудад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүний санхүүжилтэд зориулж 55 тэрбум төгрөг тусгасан байдаг. Үүнийг эсэргүүцсэн Монгол улсын ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьснаар түүний өмнөх хоригоос болж 2018 оны төсвийг хэлэлцэж чадалгүй хугацаа алдсан УИХ дахин хоригтой зууралдах болоод байна. Мөн засгийн газар төсөв захиран зарцуулах эрхгүй болж үндсэндээ төрийн ажил гацаанд орж байна.

Үлдэж байгаа хугацаанд Сангийн яам гурван их наяд төгрөгийн асуудлыг шийдэх ёстой байгаа. Харин Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэж хүлээж авах, үгүй эсэхийг шийдэх хүртэл өнөөдрөөс эхлэн хийгдэх учиртай байсан санхүүжилт зогсож байна. Ерөнхийлөгч төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан дараагийн нэг үндэслэл нь төсвийн тухай хуулинд тодотгол хийхээр заасан үндэслэлүүдийг огт баримтлаагүй зөрчсөн гэж үзэж байгаа юм.