2021 онд хот, суурин газрын хүн амын 80 хувийг сайжруулсан жорлонд хамруулна

Улаанбаатар хотын хэмжээнд жилд нэг удаа 102 цэгт, орон нутагт 2 жилд нэг удаа 296 цэгт хөрсөн дэх хүнд металл болон агрохимийн хяналт шинжилгээг хийж байна. Энэ нь тухайн орчны хөрсний бохирдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй байна. Тиймээс нийслэлд жилд дор хаяж 2 удаа, орон нутагт жилдээ нэг удаа хяналт шинжилгээ хийх, хөрсний хяналтын цэгийн тоог нэмэх, хөрсний нянгийн шинжилгээ хийх, лабораторийн хүчин чадлыг сайжруулах чухал шаардлагатай байгааг байгаль орчны төлөв байдлын тайланд дурджээ.

Б.Хулан