Гүний худгийг тойруулан 50 метрийн радиуст хамгаалалтын бүс тогтоох ёстой

Зургийн эх сурвалж: Ховд аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр буюу гүний худгаас ахуйн ундны усны зориулалтаар ус түгээх, зарж борлуулах явдал зуслангийн гэр хороололд түгээмэл байна. Унд, ахуйн зориулалттай гүний усны худаг буюу өрөмдөж гаргасан худгийг нүхэн жорлонгоос 150-250 метрээс багагүй зайд гаргах ёстой байдаг. Мөн гүний худгийг тойруулан 50 метрийн радиуст хамгаалалтын бүс тогтоох ёстой байдаг ч нийслэлийн хэмжээнд эдгээр стандарт, журмыг мөрдөхгүй байгаа явдал цөөнгүй байна.

Б.Хулан