ПЕТРА КВИТОВА ЧАРЛСТОНЫ ТЭМЦЭЭНД НЭГ Ч ХОЖИЖ ЧАДСАНГҮЙ

АНУ-ын Чарлстон хотноо болж байгаа эмэгтэй теннисчдийн тэмцээнд Уимбльдоны хошой аварга Чехийн теннисчин Петра Квитова нээлтийн тоглолтондоо хожигдож хасагдлаа. Тэрээр нутаг нэгтэн дэлхийн чансааны 77-д эрэмбэлэгдэж байсан Кристина Плишковатай тоглож эхлээд 6:1-ээр хожсон ч удаах сетүүдэд 6:1 6:3-аар ялагджээ. Кристина Плишкова дэлхийн чансааны эхний 10-т багтсан теннисчинг хожсон гурав дахь тохиолдол энэ байлаа. Чехийн алдарт теннисчин дэлхийд зургаад эрэмблэгдэж байгаа Каролина Плишкова бол түүний ихэр нь. Тэд хоёр долоо хоногийн өмнө 26 нас хүрсэн юм.