АНГЛИЙН ШИГШЭЭН АХЛАГЧ ЯВСАН РЭЙ УИЛКИНС ХОРВООГ ОРХИЖЭЭ

Английн хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагчаар тоглож явсан Рэй Уилкинс 61 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр зүрхний шигдээсийн улмаас өнгөрсөн баасан гарагт эмнэлэгт хүргэгдсэн байна. Хагас хамгаалагчаар тоглодог байсан тэрбээр Английн Челси клубд тамирчны замналын оргил үеэ өнгөрөөж дараа нь Манчестер Юнайтед, Италийн Милан, Францын Парис Сэн Жэрмэйн, Шотландын Рэнжерс, Уэльсийн Күйнс Парк Рэнжерс зэрэг олон алдартай багуудад хүчин зүтгэж байлаа. Мөн Английн шигшээ багийн төлөө 84 тоглолтонд оролцож, Күйнс Парк Рэнжерс, Фулхэм, Челси зэрэг багуудад ахлах болон туслах дасгалжуулагчаар ажиллаж байлаа.