ХХОАТ-ын хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн буцаалтын мөнгийг энэ сараас шилжүүлж эхэлнэ

ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах иргэд орон сууц худалдан авсан, үл хөдлөх хөрөнгө барьсан, сургалтын төлбөр төлсөн тохиолдолд тухайн жилийн татвар төлөлтийн мөнгөнөөс тодорхой хэмжээг буцаан авдаг. Энэ жил улсын хэмжээнд 67.900 гаруй хүн ХХОАТ -ын хөнгөлөлтөд хамрагдахаар байгаа бөгөөд 38.000 нь орон сууц худалдан авсан иргэд байна. Улмаар 40 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд татварын буцаалт хэлбэрээр олгох тооцоо байна. Одоогоор татварын хэлтсүүд нийслэл, орон нутгийн төрийн санд нэгдсэн мэдээллийг хүргүүлсэн бөгөөд энэ сарын сүүлээс эхлээд ирэх тавдугаар сарыг дуустал иргэдийн данс руу татварын буцаалтыг шилжүүлж эхлэх юм байна. Ингэхдээ иргэдийн ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийн мөнгийг олгохдоо баримтаа 1-р сард түрүүлж өгсөн болон 2-р сарын 15-наас өмнө бүрдүүлсэн эсэх дарааллаас нь хамаарч холбогдох данс руу нь шилжүүлнэ.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn