15-39 насны иргэдийг В, С вирус эрт илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шатыг өнөөдрөөс улс орон даяар эхлүүллээ. Энэ онд 1979-2003 онд төрсөн иргэд элэгний В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах юм байна. Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн эхний шатыг 2017 онд хэрэгжүүлж 40-65 насны 353.445 даатгуулагч элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдаж, нийт зорилтот бүлгийн 57 хувийг эзэлжээ. Харин 2-р шатыг 15-39 насныхан болон 65-аас дээш насныхныг хамруулснаар 1.2 сая элэгний В, С вирусын халдварыг эрт илрүүлэх боломж бүрдэж байна.

 

1979.01.01-2003.12.31-ний хооронд төрсөн иргэд сум, өрхийн эрүүл мэндийн төвд очиж шинжилгээнд хамрагдахдаа:

  • Өөх, тостой хоол, согтууруулах ундааг өмнөх өдөр нь хэрэглээгүй байх
  • Шинжилгээнд орох өдрөө өлөн эсвэл хөнгөн хооллосон байх
  • Иргэний үнэмлэх
  • Амбулаторийн үзлэгийн карт
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр \ЭМД-ын шимтгэл төлсөн байх\

Мэдээллийн дэлгэрэнгүйг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn