Аз жаргалтай Улаанбаатар мөрийн хөтөлбөр 88 хувьтай хэрэгжсэн гэв

Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ИТХ дахь АН-ын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй байна

Б.Ширнэн

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө “Аз жаргалтай Улаанбаатар” нэрээр батлуулж, хөтөлбөрөө хэрэгжүүлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Харин хөтөлбөрийн эхний жилийн биелэлтийг 88 хувьтай гэж дүгнэсэн байна.

Тухайлбал:

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт буюу Аз жаргалтай Улаанбаатар мөрийн хөтөлбөрийн 26 зорилт 2017 онд 88 хувьтай буюу

  1. Эдийн засгийн өсөлт-Өрх бүрт зорилт 89 хувь,
  2. Хот байгуулалт, дэд бүтэц зорилт 89.3 хувь,
  3. Байгаль орчин, ногоон жөгжил зорилт 86.9 хувь,
  4. Нийгмийн хөгжил зорилт 88.8 хувь,
  5. Засаглал 89.6 хувь,
  6. Ингээд мөрийн хөтөлбөрийн эхний жилийн биелэлт 88.8 хувьтай гарсан гэж дүгнэжээ.

Харин нийслэлийн АН-ынхан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тал бүрээс нь судалж, өнөөдөр өргөтгөсөн хуралдааны үеэрээ мөрийн хөтөлбөр 88 хувь биелэх боломжгүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.

Гэсэн ч “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц буюу “Аз жаргалтай Улаанбаатар” мөрийн хөтөлбөрийг НИТХ-ын 12 дугаар хуралдаанаар хэлэлцэх тул урьдчилан дүгнэх боломжгүй гэж НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун болон НИТХ-ын дарга С.Амарсайхан нар хэлсэн юм.