С.Баярцогт,Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татлаа

Өнгөрөгч ням гараг буюу 4 сарын 1 ний өдөр атг-аас згхэг-ын дарга асан баярцогтооос гэрчийн мэдүүлэг авахаар дуудаж, улмаар сэжигтнээр тооцон цагдан хорьсон байдаг. Тэгвэл өчигдөр прокуророос түүнийг яллагдагчаар татах санал хүргүүлснийг өнөөдөр шүүх саналыг авч хэлэлцээд баярцогтыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн 30 хоног цагдах хорих шийдвэр гаргалаа.

Шүүх зөвхөн С.Баярцогт биш түүнтэй хамт баригдсан Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг ч яллагдагчаар татаж 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байна. АТГ-аас тэднийг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзэн ийнхүү яллагдагчаар татаад байна. Эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар энэ нь дубайн гэрээтэй холбоотой гэгдэж байна.

Тэгвэл энэ 3 эрхэм дубайн гэрээтэй ямар холбоотой вэ. Дубайн гэх тодотголтой “Оюу толгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлэлтийн төлөвлөгөө”-нд 2015 оны 5 сарын18-20 өдрүүдэд ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АНЭУ-д айлчлах үеэр гарын үсэг зурагдсан байдаг. Энэ үед С.Баярцогт нь ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан бол Б.Бямбацогт нь “Эрдэнэс Монгол” компанийн захирал байсан юм. Мөн Б.Бямбацогт нь дубайд үзэглэсэн энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нэгэн юм. Дубайн гэж нэрлэгдсэн энэ гэрээг УИХ-ын нэг бүхий гишүүд анхнаас нь буруутгаж байсан юм.

Тэгвэл Б.Ариунсан тухайн үед татварын ерөнхий газрын даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн юм. Тэрээр 2014 оны 11 сард татварын ерөнхий газрын дарга болсон. Түүнийг томилогдохоос өмнө Оюу Толгойн татварын өрийн асуудал яригдаж байсан. Харин Б.Ариунсаныг энэ албан тушаалд очсоноос хойш энэ асуудлын сураг алдарч улмаар Дубайн гэрээгээр хүчингүй богосон гэх шүүмжэлийг УИХ-ын гишүүд тавьдаг юм. Харин ерөнхий сайд асан Ч.Сайнханбилэг энэ өдрүүдэд гадаад улсад байгаа учир прокурорын газраас түүнд дуудах хуудас хүргүүлээд байгаа юм.

Ч.Дэлгэрцэцэг