Жорлон, муу усны нүх тусдаа байх хэрэгтэй

Оролцогчдын онцлох эшлэлийг хүлээн авна уу.

Нутгийн шийдэл сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл

  • Одоо болтол жорлонгийн асуудал шийдэгдэхгүй байгаагийн нэг том шалтгаан нь иргэд ямар ч мэдээлэлгүй байсантай холбоотой.
  • Багаараа, хамт олноороо бүгдээрээ нийлж жорлонгоо өөрчлөхгүй юм бол нэг хүний жорлон нийгмийн эрүүл мэндэд нээх их ач холбогдолтой биш.
  • Бид “Жорлонгоо өөрчилье” хичээлээ нийтдээ 25 удаа 1700 орчим хүнд хичээл заагаад байна. Цаашдаа баруун аймгуудад хичээлээ заах гэж байна.
  • Бид хичээлээрээ таны орчинд, таны төлбөрийн чадварт, танай нутгийн дэд бүтцэд, цаг агаарт болон хөрсөнд таарах хамгийн тохиромжтой жорлон аль нь юм бэ гэсэн үндсэн дээр зааж байна.
  • Өнгөрсөн 5 жилийн хугацаанд өөрсдийнхөө хийсэн алдааг харахад энэ жорлонг тасралтгүй цэвэрлэдэг бизнесийн байгууллага нь байна уу гэдгийг бодож үзээгүй гоё жорлон гээд л айлуудад тавиад өгсөн.
  • Манай хөрсний бохирдолд нянгийн бохирдол яагаад их байна вэ гэхээр хэзээ ч цэвэрлэдэггүй жорлонтой учраас л гараад байна.
  • Бид нэг насны гүнгзий жорлон барьдаг. Үнэндээ насны нянтайгаа тэндээ амьдарч байна. Тэр нь улам үржээл…
  • Хэрвээ та #ЖорлонгооӨөрчилье гээд хайх юм бол манай сургалтын явцад хүмүүсийн хэрэглэсэн технологи, туршилт гээд бүх мэдээллийг авах боломжтой.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн доктор, профессор Д.Басандорж

  • Хөрсөнд өөрөө цэвэрших чадамж гэж байдаг. Харин УБ-ын хөрс чадамжаа алдсан байна. Тэгэхээр бид хөрсөн дэх оношоо зөв тавих хэрэгтэй.
  • Бид байгалийн баяжуулсан уусмалаар хотын өмхий лагийг хар шороон хөрс болгож байна. 2 сая тонн хар шороог үйлдвэрлэх нөөц УБ-ын лаг дотор байна. Энэ нь манай хотын 20 жилийн хэрэглээ юм.
  • Саяхан гурав дөрвөн айл сонгоод хөлдүү бохирыг мөн өөрсдийн технологиороо туршиж үзэхэд амжилттай болсон.
  • Хөрсний бохирдлыг бууруулах гэж байгаа бол хөрсөө эмчлэх аргыг олох хэрэгтэй.
  • Муудсан, доройтолд орсон хөрсөнд химийн бодис цацвал улам доройтолд орох аюултай.
  • Биднээс гарч байгаа өтгөн, шингэн бол газрын өрөм юм. Газрын тэжээллэг, органик зүйл нь бидний жорлон дотор байна. Гол нь үүнийгээ бид зөв хэрэглэж сурах хэрэгтэй.
  • УБ-т 1сая 400 орчим иргэн байна гэхэд өдөрт 1.5 л шээс гэх юм бол 2 сая литр орчим шээсээр хангалттай УБ-ыг ногооруулах нөөц байгаа гэсэн үг юм.
  • Иргэд болон хороо хоёрын хооронд зай завсар их байна. Тэрийг нэгтгэж өгөх юм бол энэ нээх асуудал болохгүй.

БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг

  • Хамгийн түрүүнд бид нүхэн жорлонгийнхоо стандартыг хамтдаа судалж, таниулах хэрэгтэй байна.
  • Хэрвээ та нүхэн жорлонгийн стандартын дагуу жорлонгоо барих юм бол дор хаяж 5-6 жил ашиглах боломжтой.
  • Бид Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар сонгогдсон газруудад 1500 энгийн нүхэн жорлонг сайжруулсан ариун цэврийн байгууламжаар солих төслийг хэрэгжүүлж эхэлж байна.
  • Стандарт бол 1.2 метрийн өргөнтэй, 1.7 метрийн урттай, 3 метрийн гүнтэй, доторлогоотой нүхэн жорлон байх хэрэгтэй.
  • 6 дугаар сарын нэгнээс хойш аялал жуулчлал эрхэлж байгаа болон тусгай хамгаалалттай газруудад нүхэн жорлонг хориглоно гэсэн сайдын тушаал гарсан байгаа.
  • БОАЖЯ нь дээр технологуудын талаар мэдээллийн сан үүсгэж байна. Үүнд хөрсний бохирдолтой холбоотой энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа өндөр хөгжилтэй орнуудад амжилттай хэрэгжсэн технологиудыг Монгол улсад нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл багтана. Мөн Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй уулзах юм бол өөрийнхөө түвшинд сонирхсон бүх мэдээллээ авах боломжтой.
  • Мэргэжлийн хяналтын байцаагч нар бидний тавьж байгаа стандарт, технологийн шийдлүүдийг өөрсдөө маш сайн мэддэг байж хяналтаа сайн тавьж чадна.

Нийслэлийн БОГ-ын орчны бохирдол хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Батсайхан

  • Хөрс хамгаалал бол бүх нийтийн үйлс байх ёстой.
  • Хүний өтгөн ялгадас бол байгалийн бордоо. Бие засдаг жорлон болон муу усны нүх нь тусдаа байдаг бол эргээд ашиглаж болно.
  • Хөрсний бохирдлыг байгаль орчин талаасаа өргөн хүрээнд ойлгодог. Үүнд: хөрсний доройтол, эвдрэл, тэгээд бохирдол орно.
  • Өнгөрсөн онд хөрсний хүнд металлын судалгааг 100 цэгт түүвэрчилсэн аргаар хийсэн. Харин нянгийн бохирдлоосоо илүү хүнд металлын бохирдол бас аюулын харанга дэлдэх түвшинд дөхөж очоод байгааг харсан.
  • Бид энэ жил анх удаа Монгол эрдэмтдийн арга зүйгээр Налайхд том хэмжээний газрын нөхөн сэргээлт хийх гэж байна. Мөн эвдэрсэн газрын тооллого болон хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах ажлыг туршихаар бэлдэж байна.
  • Үүнийг хог хаягдал биш түүхий эд гэж нийгэм харсан цагт асуудал шийдэгдэнэ.
  • Бид энэ асуудлыг үе шаттайгаар хийх хэрэгтэй. Үр дүн нь хурдан харагдсангүй гэх зарчмаар явж болохгүй.
  • Өнгөрсөн жилээс жил бүрийн 4 дүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн хөрс хамгаалах өдөр болгосон. Хөрс хамгаална гэхээр ганцхан жорлон бодож болохгүй.
  • Бид хаанаас хоол ундаа авч идэж байгаа юм. Тэгэхээр хөрсийг хамгаалах хэрэгтэй. Бүх хүнд хэрэгтэй, бүх хүнд хамаатай зүйл.

Газарзүй ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, хөрс судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х.Золжаргал

  • УБ хотод 300 цэгээс авсан судалгаагаар 88% нь нянгийн бохирдол маш ихтэй гэж гарсан. Энэ нь гэр хорооллын нүхэн жорлон, ахуйн хог хаягдал, органик бохирдлоос хамаарч байна.
  • Нянгийн хамгийн их бохирдол доошоо хөрсөнд 2.8 метр байна. Харин 10метрээс доош ямар ч нянгийн бохирдолгүй байсан.
  • Бидний судалгаагаар шивтэрийн бохирдол Нарантуул захын хойд хаалга нь дээр ердийн хэмжээнээс 10 дахин их гарсан.
  • Бид нар судалгаа маш их хийж байна. Үр дүн нь муу байна. Гол нь хүмүүсийн ухамсарт нь хандсан том шийдэл хэрэгтэй гэж бодож байна.

УБ хотын ЗАА-ны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун

  • Өнгөрсөн онд бид ирэх дөрвөн жилд буюу дунд хугацаанд юу хийх вэ гэсэн бодлогын баримт бичгээ баталсан. Үүнд 9 зорилт дэвшүүлсний нэг нь хог хаягдлыг бид эх үүсвэр дээр ангилах ёстой. Үүний дараа дахин боловсруулах үйлдвэрийг дэмжье гэж шийдсэн.
  • Мөн ОУ-д хог шатааж эрчим хүч гаргадаг технологи байдаг. Үүнийг Монгол улсад нэвтрүүлэх боломжийг эрэлхийлье гэсэн зорилт тавьсан.
  • Бидний өмнө олон сайхан шийдлүүд байна. Энэ биелэлээ олтол тодорхой ажлуудыг бид хийх ёстой. Хөрсний бохирдол үүсгээд байгаа гол хүчин зүйлүүдийг саармагжуулах ёстой.
  • Ариутгал хийх ажил зөвхөн Нийслэлээс хийдэг юм биш иргэд маань өөрсдөө тухайн ариутгалын бодисуудыг дэлгүүрээс авдаг болох боломжтой. Энэ ажлыг бид гүүр болгон хэрэгжүүлэх шаардлагатай.
  • Гадаадад хог хаяхаар өндөр төгрөгөөр торгодог гэдэг. Үнэндээ торгодоггүй. Тухайн улсын иргэний ухамсарт л зүгээр хогоо ангилж хаях ёстой л гэсэн код байдаг.