“The Voice global”-д Ука шүүгчийн багийн Ц.Энгүүний blind audition-ий үзүүлбэр багтжээ

“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар шат эхэлж шүүгчдийн нарийн мэдрэмж, оролцогчдын авьяас чадварыг тойрсон яриа ням гарагийн оройноос авахуулаад бүтэн долоо хоногийн турш өрнөсөөр байна. Voice Mongolia шоуны хоёрдугаар шатны хоёр дахь дугаар үзэгчдэд хүрээд байгаа билээ. Шоуны өнгөрсөн долоо хоногийн дугаарт Ука шүүгчийн багийн шигтгээ болсон 3 охин буюу Ц.Энгүүн, Б.Алунгоо, С.Даваажаргал нарын Battle маш сонирхолтой , уянгалаг чамин басхүү жинхэнэ утгаараа өрсөлдөөнийг үүсгэн үзэгч түмнийг талцууллаа. Ука шүүгч давуу эрхээ ашиглан 17 дахь оролцогчийг авсан учраас энэ удаад гурван оролцогч нэг тайзнаа өрсөлдөх болсныг тодруулж хэлэх нь зүйтэй байх. Тэгвэл энэхүү гал гарсан тулаанаас шалгаран үлдсэн Ц.Энгүүний эхний шатны үзүүлбэр Монголын төдийгүй дэлхийн үзэгчдийн анхаарлыг татаж “The voice global” буюу дэлхийн хэмжээний шилдэг оролцогчдын үзүүлбэрүүд дунд багтжээ. Албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа зохиогдож буй “Voice Mongolia” шоугаар өөрийн дуу хоолойг дэлхийн сонорт нийцүүлсэн түүний үзүүлбэрийг доорх холбоосоор үзнэ үү https://www.youtube.com/watch?v=5M90pC7oOdg

Үзэгчдийг зурагтын өмнө уяж буй “Voice Mongolia” шоуны Халз тулааны шатны энэ долоо хоногийн дугаарт хэн хэнтэй өрсөлдөж, хэний охин хэний хүү бидэнтэй цааш аялах бол? Илүү ихийг ORI.mn-ээс