Улсдаа ганц гэгдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10-р цэцэрлэгийн байрны төсөвт салбарын яамнаас зөвхөн байрных нь тал хувьтай тэнцэх хэмжээний буюу 2,5 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулган баталсан байдаг. Гэхдээ цэцэрлэгийн зураг төсвийг хоёр салгаж энэ жил батлагдсан төсөвтөө багтаан барих боломжтой гэсэн байна. Цэцэрлэгийн зүгээс салбарын яам болон сангийн яаманд тус цэцэрлэгийн барилгын ажлын төсөвт нэмэлтээр шаардагдах хүсэлтийг өгсөн боловч асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Харин ерөнхийлөгчийн зүгээс тус цэцэрлэгийн барилгын асуудалд байр сууриа илэрхийлжээ. Ерөнхийлөгч орон нутагт ажиллаж байх үеэрээ нэгэн иргэн 10-р цэцэрлэгийн одоогийн нөхцөл байдлыг танилцуулсны дараа энэ онд багтаан барилгын асуудлыг шийдэж өгнө гэж хэлсэн юм.

 

Б.Одонгарав