Хотжилтоос үүдэлтэй байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг зурагт хуудсаар харуулжээ

Хотжилтоос шалтгаалж байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг баримт судалгаанд суурилан залуучууд уран бүтээлээр олон нийтэд түгээж байна. Агаар, ус, хөрсний бохирдолоос шалтгаалж хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хэрхэн зөрчигдөж байгаад тодорхой судалгаанууд байдагч үүнийг зурган байдлаар дүрслэхийг залуучууд зорьжээ. Улмаар энэ сэдвийн хүрээнд цаашид хөдөлгөөн өрнүүлнэ гэлээ.
Бид монгол агуулга ТББ, Лийд Монголия хөтөлбөрийн хүрээнд энэ үзэсгэлэнг хоёр сарын өмнөөс эхэлсэн. Ингэхдээ мэргэжлийн байгууллагуудаас тодорхой зөвлөгөө, судалгаа авсны үндсэн судалгааг уран бүтээл болгон иргэдэд хүргэхээр зорьжээ. Агаар, ус, хөрсний бохирдлыг зураг тус бүртээ тусгаж өгчээ. Гэр хорооллын 93,4 хувь нь нүхэн жорлонтой бөгөөд өдөрт 198 000 тонн ялгадас газрын хөрсөнд шингэдэг, гэр хорооллын 201 000 яндан агаарын бохирдлыг үүсгэж байгаа, агаарын бохирдуулагч бодисууд хүүхдийн тархины мэдрэлийн эсийн холбоосыг гэмтээдэг, жилд хэдэн зуун хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөр амь насаа алдаж байгаа зэрэг судалгааг тус үзэсгэлэнгээр харуулжээ. Зөвхөн нэг удаагийн үзэсгэлэнгээс гадна цаашид залуучуудын хөдөлгөөн өрнүүлнэ гэж зохион байгуулагчид хэлж байна. Ингэхдээ улс төрийн хүчин болон төрийн байгууллагаас хамаарахгүйгээр үйл ажиллагааг зохион байгуулна гэлээ.

 

Б.Одонгарав