Дахин тэвчихгүй жагсаалд 20 000 гаруй хүн оролцсон

Өнөөдөр хүүхэд хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” цуглаан боллоо. Жагсаалыг зохион байгуулагч эцэг эхийн төлөөлөл бөгөөд улс төрийн хүчин эсвэл төрийн бус байгууллагын оролцоо байхгүй гэдгийг тэд хэлсэн юм. Өглөөний 11 цагаас 13 цаг хүртэл үргэлжилсэн тус жагсаалаар нийт 15 000 гаруй иргэдийн гарын үсгийг цуглуулжээ. Жагсаал зохион байгуулагчдын зүгээс төр, засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлхээр болжээ. Өнөөдрийг хүртэл ар араасаа гарсан бага насны хүүхдийн хүчирхийллийн аймшигт хэргүүд буурахгүй нэмэгдэж байгаа нь одоогийн эрх зүйн тогтолцоо хангалтгүй байгаатай холбоотой гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн зарим заалтын талаар шаардлагандаа дурджээ. Тухайлбал бага насны хүүхдийг хүчиндсэн этгээдийг өршөөх нь байж боломгүй хэрэг гэж үзэж байна.

 

Б.Одонгарав