БНХАУ-ын хуулиар биеэ үнэлэгч худалдаж авсан эрэгтэйг 5 жил хүртэл хугацаагаар хязгаарлана

Зураг: ikon.mn

Эрээн хотын хууль хяналтын байгууллагаас 2017 оны эхнээс “биеэ үнэлсэн эмэгтэй, биеэ үнэлэгчийг худалдаж авсан эрэгтэй”-г БНХАУ-ын захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 5 өдөр баривчлах, 500 юаний торгууль ногдуулах, мөн хилээр нэвтрэх эрхийг нь 5 жил хүртэл хугацаагаар хязгаарлах шийтгэл ногдуулж байна. Энэхүү хуулийн заалтыг иргэд мэдэхгүйгээс дээрх зөрчилийг олноор гаргаж байгааг эрээн хотод суугаа монгол улсын Консулын газраас мэдээллээ.