Аливаа жагсаал, цуглаанд оролцогчид зорилго, үзэл санаа нэг байх хэрэгтэй

Цахим орчинд нэр бүхий иргэдийн үүсгэсэн “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал” хэмээх 400 мянга гаруй гишүүнтэй фэйсбүүк группд иргэд сүүлийн үед гарч байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх ноцтой мэдээлэлд бухимдаж эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Ингэхдээ иргэдийн дийлэнх нь хүүхдийн хүчирхийлэгчдийг заналхийлж, өөрсдөө хүчирхийллийн шинж чанар, утга агуулгатай зүйлсийг сэтгэгдлийн хэсэгт бичсээр байгаа юм. Мэдээж хүүхдийн хүчирхийллийн асуудал аль ч нийгмийн хамгийн жигшим, сэтгэл эмзэглүүлэм сэдэв байдаг ч хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг уриалах нь хэр зөв зохистой болоод хүнлэг нийгмийн зарчмуудад хэр нийцтэй болох тал дээр иргэд олон ургалч санаа бодлыг илэрхийлж байна. Харин мэргэжилтнүүд нийгмийг цочроосон гэмт хэрэг, үйл явдал, мэдээ мэдээлэл, санал сэтгэгдэл нь олон нийтийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, эргээд сөрөг үр дагаварт хүргэж болох эрсдэлтэйг анхааруулж байна.

Б.Хулан