“Рио тинто”-г Монгол улстай холбоотой авлигын хэргээр шалгаагүй гэжээ

Швейцарын прокурорын газраас хийж буй мөрдөн шалгалтаар Рио Тинто компанийг шалгаагүй гэдгээ мэдэгдсэн байна. Financial Times-д илгээсэн Швейцарын прокурорын мэдэгдэлд энэхүү мөрдөн шалгах ажиллагаа нь Рио Тинто компани руу чиглэгдээгүй гэжээ. “Одоогоор явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаа нь таны харилцагчид болон ажиллагсдын эсрэг чиглэгдээгүй болохыг мэдэгдье” хэмээн Швейцарын прокуророос Financial Times-д ирүүлсэн и-мэйлд бичсэн байна.

Оюу Толгойг эзэмшдэг Рио Тинто компани Швейцар дахь банкны царцаагдаад байгаа дансаар дамжуулан авилга өгсөн байж магадгүй гэж Монголын АТГ-аас сэжиглэж байгаа тус дансыг Швейцарын шүүх яамнаас шалгаж байгаа юм.

Монголын АТГ-аас энэ сарын эхэнд Туркиз Хилл компанийг 2003 оны Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээрийн үеэр “дээд албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх хэрэгт холбоотой байж магадгүй гэсэн хэрэг дээр тайлбар өгөхийг шаардсан байна. 9 жилийн өмнө Рио Тинто компани Айванхо Майнз буюу одоогийн Туркиз Хилл компанийн 10 хувийг эзэмшдэг байсан бол харин одоо 51 хувийг нь эзэмшиж байна.

Швейцарын прокурорын газрын мөрдөн шалгалт Рио Тинтог чиглэгдээгүй гэдэг нь луйврын хэргээр АНУ-аас буруутгагдаж байгаа тус компанийн хувьд тайтгарал авч ирсэн мэдээ байсан нь гарцаагүй.

Африкийн нүүрсний уурхайнуудын үнийг хөөрөгдүүлэх замаар алдагдлаа нуусан гэх хэргээр Их Британи-Австралийн уул уурхайн томоохон компани болох “Рио Тинто”-г АНУ болон Их Британийн хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Монголын засгийн газраас саяхан Туркиз Хилл-ээс 155 сая ам.долларын татвар нэхэмжилж, Рио Тинтогийн эрчим хүчний хангамжаа Хятадаас авдаг байсан

Рио Тинто 2025-2030 оны хооронд Оюутолгой ордоос жилд 560,000 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.

Ч.Дэлгэрцэцэг