ФАБИО КАПЕЛЛО ХЯТАДЫН БАГИЙГ ОРХИЖЭЭ

Английн хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч байсан Фабио Капелло Хятадын лигийн Жиансу Сунинг багтай ажиллахаас татгалзсан байна. Өмнө нь Реал Мадрид, Милан, Рома, Ювентус зэрэг дэлхийн шилдэг багуудтай ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн зун Нанжин хотын багийн дасгалжуулагчаар томилогдож жил хагас ажиллах гэрээ байгуулж байсан юм. Гэвч өдгөө 71 настай Итали эрхэм хугацаанаасаа өмнө Хятадын багийг орхиж байна. Жиансу Сунинг өнгөрсөн жил лигтээ 16 багаас 12-т орж, Хятадын цомын тэмцээнийг шөвгийн наймаас, Азийн аваргуудын лигийг шөвгийн 16-гаас орхисон. Харин энэ улирал эхлээд нээлтийн тоглолтондоо хожсон ч түүнээс хойш хоёр дараалан ялагдаад байна. Хятадын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар түүнийг Румын мэргэжилтэн Космин Олэрою орлох болжээ.