РОБОТ ЧӨЛӨӨТ ШИДЭЛТЭЭР МЭРГЭЖЛИЙН САГСАН БӨМБӨГЧДИЙГ ЯЛЖЭЭ

Японы Токио хотноо сагсан бөмбөгийн чөлөөт шидэлт гүйцэтгэдэг нэгэн роботыг бүтээснээ танилцуулжээ. Японы сагсан бөмбөгийн “Алварк Токио” багийн өмсгөлтэй энэхүү Робот 188 см өндөртэй. Чөлөөт шидэлтээр мэргэжлийн тамирчидтай халз өрсөлдсөн юм. Тэрээр Алварк Токио багийн пойнтгаард Сейяа Андо, довтлогч Зак Барански нартай чөлөөт шидэлтээр өрсөлдөхдөө нэг ч шидэлт алдаагүй байна.

“ТОЁОТА ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДЭЛ”-ИЙН ГИШҮҮН НОМИ ТОМОХИРО:

“Бид анх Алварк багийн тоглогчидтой өрсөлдөх робот бүтээхээр шийдсэн. Тухайн үед бүтэшгүй санаа байсан л даа. Олон ч бүтэлгүйтсэн. Харин одоо мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна.”

“ТОЁОТА ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДЭЛ”-ИЙН ГИШҮҮН ТАКАШИ ЦУЖИМОТО:

“Манай баг 17 гишүүнтэй. Гэхдээ тэдний хэн ч хиймэл оюун ухааны тухай мэдлэггүй байлаа. Тэгээд бид гарын авлага, интернэтийн мэдээллүүдийг уншиж суралцсан. Тэгээд эцэст нь энэхүү роботыг бүтээх боломжтой болсон.”

“ТОЁОТА ИНЖЕНЕРҮҮДИЙН НЭГДЭЛ”-ИЙН ГИШҮҮН ХИРОКИ ИЗУХАРА:

“Одоохондоо робот маань гурван онооны шидэлт хийж чадахгүй байна. Гэхдээ ирээдүйд бол болно гэдэгт итгэлтэй байна.”