Улсын хэмжээнд 1 сая 195 мянган төл бойжиж, мал төллөлт 5 хувьтай байна

Мал төллөлт улсын хэмжээнд тав орчим хувьтай үргэлжилж байна. Энэ оны эхэнд 28.2 сая хээлтэгч тоологдсоноос одоогоор 1 сая 214 мянган эх мал төллөж, 1 сая 195 мянган төл бойжиж байгаа юм байна. Төл бойжилт 98.4 хувьтай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад мал төллөлт өмнөх 813 мянгаар нэмэгджээ. Тухайлбал Ховд аймгийн тухайд энэ жил 1.4 сая толгой мал хээлтсэнээс 30 хувь нь төллөсөн дүнтэй байна.

Одоогоор нийт нутгийн 10 хувьд буюу Увс, Завхан, Дархан, Эрдэнэт, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган хойд хэсэг, Хэнтий аймгийн зүүн хойд, Сүхбаатар аймгийн зүүн хэсгээр 22 см хүртэл зузаан цастай байна. Үүнээс Завхан аймгийн Тэс, Баянтэс, Булган аймгийн Хангал, Дорнод аймгийн Халхголд 18-22 см зузаан цастай байгаа бол Увс, Хэнтий, Орхон аймгийн зарим суманд 8-17 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Б.Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn