БНАСАУ-ЫН ХӨЛ БӨМБӨГЧИД АЗИЙН ЦОМД ШАЛГАРЛАА

ХОЙД СОЛОНГОСЫН ХӨЛ БӨМБӨГЧИД ШИЙДВЭРЛЭХ ТУЛААНД ЯЛАВ

БНАСАУ-ын Пхеньян хот дахь Ким Ир Сений нэрэмжит цэнгэлдэхэд Хойд Солонгос, Хонконгийн багууд ирэх жил АНЭУ-д болох Азийн цомын тэмцээний эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг хийлээ. Урьдчилсан хэсгийн шатанд энэ хоёр багийн хожсон нь хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарах боломжтой байсан юм. Тоглолтын 19 дэх минутанд Хойд Солонгосын багаас Щвейцарийн лигт тоглодог Жон Ил-Гван торгуулийн бүсийн гаднаас эхний гоолыг оруулсан. Түүний шигшээдээ оруулсан 18 гоол байлаа. Энэ хоёр баг өмнө нь Хонконгд тоглоход 1:1-ээр тэнцэж байсан. Тэгвэл энэ өдөр эхний гоолоос зургаан минутын дараа Хойд Солонгосын багаас Австрийн лигт тоглодог Пак Кван Ён онооны харьцааг 2:0 болгосон юм. Тоглолтонд ахиж гоол орсонгүй, БНАСАУ-ын баг ирэх жилийн Азийн цомын тэмцээнд шалгарлаа.

БНАСАУ-ЫН БАГ ГУРАВ ДАХИА ДАРААЛАН АЗИЙН ЦОМД ОРОЛЦОНО

ХОЙД СОЛОНГОСЫН БАГИЙН ДОВТЛОГЧ ЖОН ИЛ-ГВАН:

“Манай багийнхан атгасан гар шиг л нэгэн хүчээр тулалдаж 2:0-ийн харьцаатай хожлоо. Мэдээж бид ирэх жилийн Азийн цомын тэмцээнд чадах бүхнээ хийх болно.”

Хонконгийн баг хожсон бол Хойд Солонгосын багтай ижил найман оноотой болж хоорондын тоглолтын дүнгээр Азийн цомд шалгарах байлаа.

ХОНКОНГИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЛЮ ЧУН ФАЙ:

“Өрсөлдөгч баг маань маш хүчтэй байсан ч бид тоглолтыг тийм муу эхлүүлээгүй. Гэвч 10 гаруй минутын дараа бид хайхрамжгүй байдлааасаа болж гоол алдсан. ”

Азийн цомын тэмцээний сонгон шалгаруулалтын “Би” хэсэгт Леваны баг зургаан тоглолтоос 16 оноотой хожигдолгүй тэргүүлж, БНАСАУ-ын баг 11 оноотой хоёрт эрэмбэлэгдсэнээр гурав дахиа дараалан Азийн цомд өрсөлдөхөөр болж байна.

Тэд 1980 оны Азийн цомд дөрөвдүгээр байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт гэж түүхэнд тэмдэглэгджээ. Хойд Солонгосын шигшээ 2016 онд Норвеги мэргэжилтэн Йорн Андерсонг дасгалжуулагчаараа томилсон. Түүнээс хойш Тайландын эзэн хааны нэрэмжит цомын тэмцээн болон Зүүн Азийн АШТ-үүдэд тус тус дөрөвдүгээр байр эзлээд байлаа. Хойд Солонгосын баг сүүлийн хоёр Азийн цомын финалын шатанд ялалт байгуулж чадалгүй хэсгийн шатнаас хасагдаж байсан юм.

БНАСАУ-ЫН БАГИЙН МЕНЕЖЕР ЙОРН АНДЕРСЕН:

“Хамгийн чухал нь бид гоол орууллаа. Ялангуяа ийм чухал , шийдвэрлэх тоглолтонд 1:0, 2:0 гэж. Довтолгооны тактик маань хүссэнээр хэрэгжлээ. Энэ хамгийн чухал нь юм.”

 “Бид тоглолтыг сайн удирдлаа. Хонконгийн баг олон боломж гаргасан. Өөрөөр хэлбэл Хонконгийн баг маш хүчтэй өрсөлдөөнийг үзүүллээ. Бид хожих ёстой тоглолтондоо хожиж, тэмцээнд шалгарсанд би маш их баяртай байна.”

“Эхний 30 минутанд хоёр гоол оруулна гэдэг бид их сайн тоглолоо гэсэн үг. Баг маань хамтын тоглолт сайтай байж боломжуудыг гаргасан. Хоёр гоол оруулаад тэр давуу талаа хадгалж чадсан гэдэг маань маш чухал.”

Ирэх жилийн Азийн цомд 32 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэсгийн сугалаа тавдугаар сарын дөрвөнд Дубай хотноо болно.