Ахмад настнууд дотоодын 80 гаруй амралт, сувилалд хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой

2017 онд Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газартай гэрээ байгуулж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж байгаа амралт, сувиллаар 47.000 гаруй ахмад үйлчлүүлжээ. Энэ нь нийт ахмад настны 20 хүрэхгүй хувь нь жилд нэг удаа олгогддог энэхүү үйлчилгээгээ авч байгааг харуулж байгаа юм. Тиймээс ахмад настнуудын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хөнгөлөлттэй үйлчилгээг улам хялбар болгожээ. Өмнө нь хэрэгжиж байсан журмаар ахмад настан өдрийн 30.000 төгрөгийн тарифтай амралт, сувилалд эмчлүүлэхдээ 100 хувь төлбөрөө төлж, үйлчлүүлээд дараа нь ХХҮЕГ-аас 50 хувийг нь буцаан авдаг байсан. Харин шинэ журмын дагуу ахмад настан 100.000 төгрөгөө өгч үйлчлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд үлдсэн мөнгийг нь тухайн сувилал ХХҮЕГ-аас нэхэмжлэн авах зохицуулалттай болжээ. Тиймээс энэ жил амралт, сувилалд хэвтэн эмчлүүлэх, эрүүл мэнддээ анхаарах ахмад настны тоо ихэснэ гэсэн урьдчилсан тооцоог ХХҮЕГ-аас гаргасан байна. Одоогийн байдлаар дотоодын 80 гаруй рашаан сувилал, амралт ХХҮЕГ-тай гэрээ байгуулан ажиллаж байна.Хөнгөлөлттэй үйлчилж байгаа рашаан сувиллын жагсаалтыг эндээс харна уу.