Л.Оюун-Эрдэнэ: Хууль, шүүхийн албан хаагчид томилсон эзнийхээ захиалгаар ажиллаж байна

Шүүх тогтолцоо ялзарч авилгад идэгдсэн нь үндсэн хуультай холбоотой. Үндсэн хуулиар шүүгчийг Ерөнхийлөгч, АТГ-ын удирдлагыг УИХ, тагнуул, цагдаагийн удирдлагуудыг засгийн газар томилдог тогтолцоо нь эргээд тэднийг томилсон эзэндээ гөлөг мэт үйлчилдэг төрийн албатууд болгож хувиргаад байна гэж УИХ-ын гишүүн Л.Оуюн-Эрдэнэ мэдэгдлээ. Тиймээс энэ байдлыг цаг алдалгүй засах шаардлагатай гэж үзэж байна. Шүүх засаглалын эзэндээ үйлчилдэг ганцхан жишээ Эрдэнэт үйлдвэрийн 49% төрд авах УИХ-ын тогтоолыг Захиргааны хэргийн шүүх хууль зөрсөн гэх шийдвэр гаргасан явдал гэлээ. Энэ мэтээр шүүх хуулийн байгууллагууд бүд өөр өөрсдийг нь томилсон эзнийхээ үгээр ажиллаж шударга ёсны зарчмыг алдагдуулаад 27 жилийн нүүрийг үзэж байгаа. Өнөөдөр шүүгчид нэг нэгээрээ болохгүй байнаа гэж хэлдэг мөртлөө нийлээд энэ ялзарсан тогтолцоогоо хамгаалахаар оролдож байна гэж Оюн-Эрдэнэ гишүүн мэдэгдлээ. Сүүлийн 10 гаруй жилд монгол улсад шударга ёс алдагдаад байна гэх судалгааны дүн тогтвортой өсч ирсэн. Өнөөдөр хууль тогтоох дээд байгууллага нь ч бүлэглэлүүдийн эрх ашиг хуваагдан шийдвэр гаргах болсон гэлээ. Энэ мэт хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглалын завхрал нь эцэстээ үндсэн хуультай холбогдож байгаа учраас УИХ үндсэн хуулид нэр төдий өөрчлөлт хийлгүй засаглалаа тодорхой болгох ёстой гэсэн юм.

Ч.Дэлгэрцэцэг