“Where did you sleep last night” дуу The Voice –ийн тайзнаа анх удаа дуулагдлаа

 

The Voice of Mongolia шоуны Халз тулааны шат сүр дуулиантайгаар эхэлж, энэ богино хугацаанд оролцогчид хэрхэн өөрчлөгдөж, шүүгчид маань мөн энэ хугацааг хэр үр дүнтэй ашиглаж, хэр сайн продюсер болохыг бодитоор дүгнэх үзүүлбэрүүд ар араасаа хөвөрсөөр. Юуны өмнө шоуны хувьд хамгийн залуу, хамгийн стиллэг, энэ цагийн олон хит дууны эзэн Д.Уламбаяр шүүгчийн багийн оролцогчид үнэхээр оргилуун байсныг энд онцлох нь зүйтэй. Ч.Маралгоо, А.Заяа нарийн гал халуун охидын үзүүлбэр үнэхээр “тасархай” байсныг та бүхэн санаж буй биз ээ. Тэдний өөртөө итгэлтэй, хараа булаам байдал, чадварлаг тайзны тоглолт үнэхээр ер бусын байж, өнөөдөр ч гэсэн та бүхний оюун санаанаас гараагүй гэдэгт итгэлтэй байна.

Халз тулааны шатны эхний өдөр л өөрийнхөө чадвар чансаа, мэдрэмжийг олонд таниулж чадсан залуухан шүүгчийн маань багийн бас нэгэн үзүүлбэр The Voice of Mongolia-ийн төдийгүй The Voice шоуны түүхэнд шинэ хуудас нэмсэн үйл явдал болсныг та бүхэнд дуулгая. Тэр бол Б.Өлзийсайхан, Э.Буянгэрэл нарын тоглолт байлаа. Д.Болд шүүгчийн хэлснээр “ Хэзээний туршлагатай, ясны рок дуучин” шиг байж чадсан Б.Өлзийсайханы дуулалт, гадаад дүр төрх, тайзан дээр биеэ авч яваа байдал үнэхээр “төгс” байсан. Мэдээж түүнтэй төгс зохиоцож шоуны хамгийн “догь” тоглолтыг үзүүлж чадсан Э.Буянгэрэлийн хувьд ч “төгс” гэдэг үг багадахаар гайхамшигтай байж үзсэн хүн бүрийн гайхлыг төрүүлж чадсан биз ээ.

Хамгийн гол нь тэд Америкийн алдарт Nirvana хамтлагийн дуулснаар дэлхийд алдаршсан Америкийн “ардын дуу” гэж болох хожмоо “Where did you sleep last night” хэмээн нэрлэгдсэн дууг дуулсан нь үнэхээр “час” хийсэн сонголт болсон. Энэ дууны түүхийг товчхон өгүүлэхэд энэ дуу нь хамгийн анх 1870-аад оны Америк, бүр цаашилбал Ирландын түүхтэй холбогддог хэмээн одоог хүртэл маргасаар байдаг “In the pines”, “The Longest train” гэсэн 2 дууны нийлмэл болон үүссэн байна. Мэдээж ардын дуу учраас дээрх хоёр дууны зохиогч нь хоёулаа тодорхойгүй бөгөөд амнаас ам дамжин явсаар дэлхийд алдартай, этгээд донж маягтай энэ дуу үүссэн байна. Анх 1800-аад оны сүүлээр үүссэнээс хойш маш олон дуучин энэ дуу, маш олон өөр төрлөөр дуулж байсан ч 1940-өөр оны үед Америкийн блюз дуучин Lead Belly одоогийн олонд танигдсан “Where did you sleep last night” нэрээр дуулсан хувилбар нь хамгийн оновчтой байж чадсан. Хожмоо Америкийн алдарт рок хамтлагийн гоцлол дуучин Curt Cobain –ийн дуулснаар одоогийн хүүхэд залуу, хөгжим сонирхогчдын дунд тархсан алдаршсан байна. Ямартай ч The Voice of Mongolia шоуны тайзнаа Д.Уламбаяр шүүгчийн багийн оролцогчид болох Б.Өлзийсайхан, Э.Буянгэрэл нар дуулсан нь энэ дууг анх удаа The Voice-ийн түүхэнд дуулсан тохиолдол боллоо.

 

The Voice of Mongolia шоуны Халз тулааны шатны гайхамшигтай тоглолтууд цаашид ч гэсэн үргэлжилсээр байх болно. Харин та бүхэн ням гараг бүрийн 19:30 цагаас Монгол телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.