Эрүүгийн хуулийн 12.5-р заалт нь өсвөр насны хүүхдийг хуулиар тодорхойлсон хүчингийн золиос болгож байна гэж иргэний нийгмийн төлөөллүүд эсэргүүцлээ

Шинэчилсэн эрүүгийн хуулийг тойрсон зарим асуудлын талаар манай редакци цуврал сурвалжлагуудыг хүргэж байгаа билээ. Сүүлийн үед иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын бухимдлыг төрүүлсэн асуудал бол эрүүгийн хуулийн 12-ын 5-р заалт юм. хуулийн заалтанд тодорхойлсон 14-16 нас бол хүүхдийн бэлгийн бойжилтын дунд үе гэж анагаах ухаанд үздэг байна. Тиймээс 14-16 настай хүүхэдтэй насанд хүрсэн хүн бэлгийн харьцаанд орсон үед оногдуулах мөнгөн торгууль мөн нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял нь өсвөр насны хүүхдийг хуулиар тодорхойлсон хүчингийн золиос болж байна гэж иргэний нийгмийн төлөөллүүд эсэргүүцэж байна.

Үндсэн хуульд 18 насанд хүрсэн хүн гэрлэх эрх зүйн боломж бүрдэнэ. Мөн хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл эрхийг хангахад үйлчилнэ гэж заасан. Энэ мэтчилэн үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, олон улсын гэрээ конвенцуудад хүүхдийн эрх зүйн чадамжийг ингэж зааж өгсөн байдаг. Мөн дэлхийн бусад улсуудад ч бус 18-20 насанд хүрч байж хүүхдийг насанд хүрсэнд тооцно гэж үздэг байна. Гэвч манай улсын шинэчилсэн эрүүгийн хуулийн 12.5-р зүйлд 18 насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Гэвч энэ нь өөрөө насанд хүрээгүй хүүхэдтэй насанд хүрсэн хүн хуурч мэхлэх замаар дасган бэлгийн харьцаанд орж хуулиар олгогдсон хүчирхийлэл үйлдэх боломж бүрдүүлнэ гэж судлаачид хэлж байна.

Филиппин улсад иргэний эрх зүйн чадамжийг дэлхийд хамгийн доогуур буюу 12 насаар зааглан тогтоосон. тус улс секс аялал жуулчлалаар хамгийн алдартай . энд мөн бага насны хүүхдүүд хамгийн их өртдөг улс. манай улсад ч бас ийм аюул нүүрлэж байна иргэний нийгмийн төлөөлөл үзэж байна.

14-16 насны хүүхдийн бэлгийн бойжилт нь зөвхөн биемахбодийн хөгжлөөс гадна сэтгэл санаа, нийгмийн хөгжилд бэлэнд байдлаас мөн шалтгаалдаг. үндсэндээ 14-16 нас нь бэлгийн бойжилтын дунд үе. хүн 24 нас хүртэлээ биемахбод болон бусад хөгжил үргэлжилдэг. тиймээс энэ насанд бэлгийн харилцаанд орохыг хойшлуулах хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг.

2016 онд хийсэн судалгаагаар бэлгийн замын халдвараар өвчлөгсдийн 44 хувийг 15-24 насныхан эзэлж байсан хүсээгүй жирэмслэлт ч бас өндөр хувьтай гарч байсан. цаашид энэ тоо өсөхгүй гэх баталгаа байхгүй. ДЭМБ-аас хүүхдийн өсвөр насыг 19 насаар заагласан байдаг. гэвч манай улс үндсэн хууль болон бусад хуулийн эсрэг буюу 14-16 насны өсвөр насны бэлгийн бойжилт нь бүрэн дуусаагүй хүүхэдтэй насанд хүрсэн хүн бэлгийн харьцаанд орох тухай ийнхүү хуулиар тогтоож өгчээ. тиймээс энэ заалтыг хасч 14-16 насанд хүрсэн хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох асуудлыг хууиараа хориглох хэрэгтэй гэж судлаачид хатуу анхааруулллаа.

Б.Одонгарав