Хүүхэлдэйн кино үзэж байгаа мэт дуу хоолой гарч байгаа хэдий ч садар самуун, харгис аллагын бичлэгүүд газар авчээ

Цахим орчин хөгжиж байгаа нь сайн болон саар талтай. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас гадуур садар самуун, ёс бус бичлэг үзэж байна. 2014 оноос хойш хүүхэлдэйн киноны баатруудын дүрээр амилсан төрөл бүрийн нэр гарчигтай ёс бус бичлэгүүд гарах болжээ. Тодруулбал ямар ч шүүлтүүргүйгээр эдгээр ийм бичлэг Youtube цахим хуудсаар дамжуулан тархаж байна. Бидний өдөр тутмын медиа хуудас болох Youtube сайтанд өдөрт хэдэн сая хэрэглэгч мэдээлэл, бичлэгүүд оруулдаг. Үүний дунд хүүхэлдэйн киноны гол баатрууд болох Элса, Спайдер мэн, Пеппа торой, Маша зэрэг баатруудын дүрээр мөн хүүхэлдэйн киноны аятай бичлэгэнд ёс бус үйлдэл хийж байгаа садар самуун утга агуулсан бичлэгүүд орж байна. Ийм бичлэгүүдэд хүүхэлдэйн баатрууд цус нөжтэй холилдон бие биенээ алах, мөн садар самуун үйлдэл хийх, жирэмсэн болох зэрэг ёс бус үйлдэлүүдийг хүүхэлдэйн баатрын дүрээр үйлддэг. 2014 оноос эхлэн энэ бичлэгүүд цацагдаж эхэлсэн бөгөөд 5 саяас хэдэн зуун сая хандалт авдаг нь энгийн Youtube одуудаас илүү хандалт авч байжээ. Youtube сайт болон тус сайтыг хэрэглэдэггүй БНХАУ-ын Youku сайтанд хүртэл ийм бичлэгүүд өнөөдөр ч хэдэн саяар орсоор байна.

2017 оны 11-р сард Youtube сайтаас бичлэгүүдийг устагасан ч гэсэн өдөрт хэдэн мянгаар ордог энэ бичлэгүүд хяналтаас гарч эхэлсэн. Энэтхэг, Филиппин, Сингапур, ОХУ- д ч бас дээрх бичлэг үйлдэгддэг байна. Эцэг эх ихэвчлэн хүүхдээ саатуулах зорилгоор утсаа хүүхдэд өгөх үеэр хүүхдийн бичлэг үзэж байгаа мэт дуу авианы дор ийм ёс бус харгис садар самуун агуулгатай бичлэгүүд санамсаргүй байдлаар үзэх магадлалтай. Ямар ч шүүлтүүрээр хянах боломжгүй. Эдгээр бичлэг маш урт нэрээр хадгалагдсан байдаг.

Сургуулиас өмнө насны хүүхэд 10-15 минут, бага ангийн хүүхэд 30 мин орчим хугацаанд анхаарал нь төвлөрч чаддаг. гэвч энэ төрлийн бичлэгт донтох нь дэлгэцэнд донтохоос гадна цаашлаад садар самуун бичлэг сонирхох хүртэл аюултайгаар сэтгэл санаанд гэмтэл учруулдаг байна.

Youtube сайт хүртэл эдгээр бичлэгүүдийг хянаж чадахгүй болсон. Өнөөдөр таны хүүхэд ч бас ийм бичлэгийг гар утас, компьютер зэрэг хэрэгслээр үзэх бүрэн боломжтой. Тиймээс эцэг эх та хүүхдийнхээ юу үзэж харж байгааг анхаарах, цаашлаад цахим орчинд өөрийн хяналтыг сайжруулах шаардлагатайг мэргэжилтэн, судлаачид хэлж байна.

Б.Одонгарав