АШУҮИС-ийн Сэргээн засах төвд тархины саажилттай хүүхдийн эмчилгээний Ботулин токсин А тариаг үнэ төлбөргүй хийж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зонхилон тохиолддог өвчлөл ялангуяа тархины саажилт, мөчидийн чангаралын үед эмчилгээнд ботулин токсин а тариаг хэрэглэдэг байна. Гэхдээ энэ тариаг гадаадын эмнэлэгт хийлгэх боломжтой байсан бол манай улсад хийдэг болжээ. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сэргээн засах тасагт энэ тариаг өвчтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр хийж байгаа юм байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 12 000 гаруй хүүхэд манай улсад байдаг. Анагаахын ухаанд 1000 хүүхэд тутамд 1-2 тархины саажилтын тохиолдол байдаг гэдэг бол манай улсад 120-130 хүүхэд саажилттай гэсэн судалгаа байна. Гэвч тархины саажилттай хүүхдийн хөдөлгөөний чадвар булчингийн чангарлаас шалтгаалж хязгаарлагддаг. Бусад хүүхэдтэй харьцуулахад бие даах явах чадвар дутмаг. Харин ботулин токсин а тариа нь булчингийн чангаралыг суллаж өгдөг байна. Манай улсад энэ тариаг ихэвчлэн гоо сайхны зорилгоор ботокс хэлбэрээр тарьж хэрэглэдэг нэг удаа гоо сайханд тус тариаг 300 000 орчим төгрөгөөр тарьдаг. Харин бол булчингийн чангарлын үед тарихад өвчлөлөөс шалтгаалж өөр илүү хэмжээгээр хэрэглэдэг. Тус төвд эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдэд тус тариаг хэргэлснээр үр дүн гарч алхаж явах нь сайжирсан байна. Гадаадад хийлгэх боломжтой байсан бол сити медлакс, болон солонгосын медтокс корпорацийн төслөөр арван жилийн турш тус төвд эмчлүүлж байгаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийхээр болжээ.

Дэвид Чой БНСУ-ын Медтокс корпорацийн менежер : Бид жил бүр Монгол улсад ирэхдээ тус тарианы хэрэгцээ нэмэгдсэн ч гэсэн гэрээндээ дахин тусган тоо ширхэгийг бүрэн нэмэгдүүлнэ. Энэ бол урт хугацааны буюу арван жилийн гэрээ тиймээс энэ хугацаанд шаардлагатай хэмжээгээр тус тариаг нийлүүлнэ

АШУҮИС-ийн Сэргээн засах тасагт 2016 оноос хойш 300 гаруй хүүхдэд үйлчилснээс 30 хүүхдэд тус тарилгыг байнга хэрэглэдэг болсон байна. БНСУ-ын ботулин токсин а тариа нь KFDA-ээр баталгаажсан. Эхний үзлэгийг хийсний дараа тус тарилгыг хийх эсэхээ эмч шийдэхээс гадна тариа хийсний дараа нөхөн сэргээх эмчилгээ хийдэг юм байна.

Б.Одонгарав