Нүүдэл Шийдэл-Хиймэл оюун ухаан

  • Хүний тархийг яаж ажилладаг гэдгийг бүрэн судалж чадвал түүнийгээ машин руу хөрвүүлж чадна.
  • Хиймэл оюун ухаан хүний эсрэг тэмцэх хэмжээнд огтхон ч хүрээгүй.
  •  Хаана big data байна, тэнд хиймэл оюун ухааныг ашиглаж болно.
  • Бүгд ижил гараанаас эхэлж байгаа учраас залуу үеэ дэмжиж ажиллавал дараагийн уул уурхайгаас олох орлогыг зөвхөн толгойгоо ашиглаад олох боломжтой.
  • Монголд хувь хүний мэдээллийг хамгаалах талаар хууль эрхзүй бүрэн хөгжөөгүй байгаа гэж бодож байна.
  • Хиймэл оюун ухаан нь шинэ эрний аж үйлдвэржилтийн гол хүч болно.
  • Одоогийн байдлаар хиймэл оюун ухаан өөрөө сурч чадахгүй, хүн сургадаг түвшинд байгаа.
  • Generative model буюу өөрсдөө бүтээдэг- баннер зурах, 20 хувилбар гаргаад түүнээс нь хүн сонгодог гэх мэт энэ зах зээлд маш том боломж байгаа
  • Хиймэл оюун ухааныг ашиглах ч гэсэн хүн өөрөө тухайн салбараа маш сайн мэддэг байх хэрэгтэй.
  • Хиймэл оюун ухаан бол шинэ зүйл биш,алгоритм нь өмнө нь байсан.
  • Хичнээн эрсдэлтэй байсан ч хиймэл оюун ухааныг сурахаас өөр аргагүй.
  • Хиймэл оюун ухаан нь яг мотор шиг үндсэн ойлголт. Мотороор сахлын машинаас онгоц хүртэл хийдэг шиг энэ системийг яаж хөгжүүлэх, юунд ашиглах нь чухал.
  • Бид бүгд нэг гараан дээр байгаа учраас бизнесд яаж ашиглах, яаж дэлхийн хэмжээнд өрсөлдөх вэ гэдгийг шийдэх торгон мөч ирчихээд байна.
  • Бүх салбарын мэргэжилтэн, ажилчид энэ талаар үндсэн ойлголттой байх зайлшгүй шаардлагатай.
  • Монгол хүн ам багатай учраас нэг хүний ажлын бүтээмж их байхыг шаарддаг. Иймээс залуучууд маань энэ чиглэлээр сурч, салбар бүртээ ашиглаж чадвал эдийн засгийн өндөр ашигтай байна.
  • Би Монгол залуучууд хоцрогдсон гэж бодохгүй байна.

  • Төрийн үйлчилгээ энэ системийг ашиглах боломжтой. Монголд НӨАТ-ын системд ашигладаг.
  • IOT буюу зүйлсийн интернетээр сенсорыг ашиглан big data цуглуулдаг, түүндээ боловсруулалт хийн хиймэл оюун ухаан болгодог гэх мэт холбоотой ажилладаг.
  • Төр цахим шилжилт хийхээ зарласан.
  • Хиймэл оюун ухааныг ухаалаг компьютер, системийг бүтээхийг зорьж байгаа
  • шинжлэх ухаан, инженерчлэлийн салбар гэж тодорхойлдог.
  • Дүгнэлт хийх, таамаглал гаргах, ажиглалтын үндсэн дээр аливаа зүйлийг тайлбарлах гэсэн 3 чадвар байгалийн оюун ухаан буюу хүмүүст байдаг. Үүнийг яаж компьютерт суулгах вэ гэдгийг хиймэл оюун ухаан судалж байгаа.
  • Chatbot гэж application болохоос үүний алгоритм нь аль 1960 онд хийсэн recommendation систем юм. Хиймэл оюун ухаанд сонгодог хиймэл оюун ухааныг хамтад нь оруулж үзэх хэрэгтэй.
  • 2035 он хүртэл энэ салбарт 14 триллион долларын хөрөнгө оруулалт орно.
  • Монгол улс энэ салбарын хүрээнд маш их хоцорсон байна.
  • Мэргэжлийн хувьд стандарт байхгүй. Бид ойлгож, зааж чадаж байгаа боловч сурах бичгээ бичиж чадахгүй байна.
  • МУИС-д хиймэл оюун ухааны чиглэлээр судалгаа хийдэг лабораториуд байдаг.
  • Цаг бүртгэлийн систем хийе гэж бодвол Монгол улсын бүх иргэдийг биш, тухайн компанийн 20 хүнийхийг л таниулах хэрэгтэй. Үүнтэй ижлээр хэрвээ улсын хэмжээнд систем хийе гэж бодвол маш том мэдээллийн сан хэрэг болно.