Фэйсбүүк дэх хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ?

Хувийн мэдээллүүдээ итгэн байршуулж байгаа хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах нь тухайн сайтын үүрэг хариуцлага болохоос хэрэглэгчийн хийх ёстой ажил биш юм. Гэтэл Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг ашиглахыг гуравдагч этгээдэд зөвшөөрсөн нь ил болоод байгаа энэ үед хэрэглэгч та бид өөрсдийн хувийн мэдээллээ өөрсдөө хамгаалах гэсэн сонголттой үлдээд байна.

2014 онд Cambridge Analytica компани фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр цуглуулан авч, цааш тарааж, хадгалсан гэдэг нь өнгөрөгч долоо хоногт илэрсэн. Гэвч энэ нь фэйсбүүк компанийн системд цоорхой гарснаас бус тухайн үед тус фэйсбүүкийн үйлчилгээний нөхцөл болоод API угаас тийм байдлаар загварчлагдсан байсантай холбоотой.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх энэхүү хэрэг нь хэрэглэгчдийн хувийн мэдээлэл сошиал медиа компаниуд болон маркетингийн мэргэжилтнүүдийн гарт орсон, судлагдсан, хадгалагдсан, цааш тарсан нөхцөлд хэрэглэгчдэд ямар эрсдэл тулгарч болохыг харуулсан томоохон жишээ боллоо. Технологийн компаниуд хэрэглэгчдээ хамгаалах тал дээр анхаарлаа илүү хандуулж, тэр дундаа ямар мэдээлэл хуваалцахаа өөрсдөө хянах боломжийг хэрэглэгчдэдээ олгох, хуваалцсан мэдээлэл нь юунд ашиглагдаж байгааг тодорхой болгож өгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч болох юм.

Үүний тулд нэн түрүүнд ил тод байдлыг бий болгож, ямар нэгэн корпорацид хамааралгүй бие даасан судлаачидтай хамтран ажиллаж, хар хайрцагны тест хийн, системээ аудитаар шалгуулсны үндсэн дээр хэрэгжиж эхлэх учиртай. Үүний үр дүнд мэдээллийг нь хамгаалаагүй, үүргээ биелүүлээгүй платформоос хэрэглэгч өөрийн мэдээллээ авч тус платформыг орхих боломж нөхцөл бүрдэнэ.

Хувийн мэдээллээ хамгаалахын тулд авч хэрэгжүүлж болох хамгийн найдвартай арга бол Фэйсбүүк хаягаа бүр мөсөн устгах хэдий ч ихэнх хүмүүсийн хувьд өөрсдийн фэйсбүүк хаягаа устгахыг хүсэхгүй байшаа нь ойлгомжтой. Тэгвэл тэдгээр хүмүүст зориулж өөрийн хувийн мэдээллээ хамгаалахын тулд фэйсбүүкийнхээ тохиргоог хэрхэн өөрчлөх аргыг сонирхуулж байна. Энэ тохиргоо нь фэйсбүүктэй холбогддог бүх аппликэйшнийг (Farmville, Twitter, Instagram) хаах учраас тохиргоог хийсний дараа эдгээр аппликэйшн рүү фэйсбүүк хаягаараа дамжуулан нэвтрэх боломжгүй гэдгийг сануулъя.

Settings -рүүгээ ороод > Apps цэсрүү орно.

Үүний дараа “Apps, Websites and Plugins.” гэсэн хэсгийн “Edit” товч дээр дарна.

 

Баруун доод булан дахь “Disable Platform” гэснийг сонгоно

A modal will appear called “Turn Platform Off,” with a description of the Platform features. Click the “Disable Platform” button.

 

Хэрэв фэйсбүүк хаягаараа ордог аппликэйшнүүдээ бүгдийг нь хаахыг хүсэхгүй байгаа бол хувийн мэдээллүүдээ хамгаалах өөр нэгэн аргаас танилцуулъя. Энэ нь тухайн нэвтэрч буй аппликэйшнд өгөх мэдээллүүддээ тө өөрөө хязгаарлалт тавина гэсэн үг юм.

Тодруулбал таны мэдээллийг харах боломжтой хүмүүс, фэйсбүүк найзууд тань ямар нэг аппликэйшн рүү нэвтэрлээ гэхэд дан ганц өөрсдийнхөө бус таны мэдээллийг ч мөн давхар тухайн аппликэйшнд алдах эрсдэлтэй байдаг. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд та дараах алхмыг хийснээр дээрх эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжтой.

Дээрхийн адилаар Settings > Apps

Үүний дараа “Apps Others Use“хэсгийн “Edit” товч дээр дараад хуваалцахыг хүсэхгүй байгаа мэдээллүүдийнхээ ✓ тэмдэглэгээг арилгана.

 From the App Settings page, find the section called "Apps Others Use." Click the “Edit” button. A modal will appear that has many checkboxes, including "Bio", "Birthday," "If I'm online," and so on. Uncheck the boxes, and click the "Save" button.